logo
Уго Чавесыг 3-р сарын 8-ны баасан гаригт оршуулна

Уго Чавесыг 3-р сарын 8-ны баасан гаригт оршуулна

2013/03/07
Венгесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес «ХХ1 зууны социализм» Латин Америкт бүтээн байгуулж амжсангүй. Урьд шөнө тэрээр хорт хавдраар Каракасын цэргийн эмнэлэгт таалал төгсөв. Венесуэл улсад долоон өдрийн гашуудал зарлав. Уго Чавесыг 3-р сарын 8-ны баасан гаригт оршуулах юм. Венесуэлын Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн нас нөгчснөөс хойш 30 өдрийн дотор ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хугацааг зарлах ёстой. Чавесаас хойшхи Венесуэлийн байдал тодорхой биш байна гэж хэлж үл болно. Тэрээр эрх барьсан 14 жилийн дотор Венесуэлийг ядуу орноос нийгэм нь тогтонги хөгжилтэй улс болгон хувиргажээ. Чавес нефтийн нөөц баялгын үлэмж хэсгийг орон сууц, сургууль барих, үнийг тогтворжуулах, фермерүүдэд татаас олгох, ядуучуудад туслахад зарцуулсан юм.

Уго Чавес эрх барьж байсан үед Венесуэлд 95 төрлийн  нэг литр бензин АНУ-ын 2 цент байв. Иймээс эгэл жирийн хүмүүс Чавесыг бүрэн дэмжсэн нь мэдээжийн хэрэг. Энэ нь түүнийг залгамжлах дэд ерөнхийлөгч Николас Мадурод сонгогдох бат бэх үндэс суурь болно. Ойрын үед Венесуэл улсад улс төрийн донсолгоо гарахгүй болов уу гэж шинжээчид таамаглаж байна. Чавесын талыг нэлээд олон тооны иргэд дэмжиж байдаг юм. Сөрөг хүчний нэр дэвшэгч Энрике Каприлес өнгөрсөн оны 10-р сарын 7-нд ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр бараг 44, Чавес 55 орчим хувь санал авсан юм. Эдүгээ Уго Чавесын нэгтгэн нягтруулах хүчин чармайлтгүйгээр талынхан нь үнэхээр ялахын төлөө тэмцэх ёстой. Чавес Латин Америкийн нөхцөлд ч онцлох дүр төрхтэй зүтгэлтэн байсан юм. Латин Америк бүр дэлхийд энэ талаар түүнтэй тэнцэх хүн үгүй мэт байлаа. Чавес олон улсын бодлогын нэг ёсны өнгө төрх болсон юм. Анх багшийн хүү Чавесыг шашны зүтгэлтэн болно гэж үзэж байсан билээ.

Гэвч тэрээр десантч, офицер, 1998 онд нефтээр баялаг улсын ерөнхийлөгч болов. Тэгээд Чавес «ХХ1 зууны боливарын социализм» бүтээн байгуулж эхлэсэн юм. Уго шүлэг бичиж, телевизийн долоо хоног дутмын хөтөлбөрийг хөтлөж байв. Тэрээр 2 дахь Фидель буюу Че Гевар болно гэж сөрөөддөг байсан болов уу. Гэвч тэрээр эрс хатуу төрийн тэргүүн Уго Чавес л болсон юм.
"Олон янзын улс төр дэлхийд их шаардагдсан учир Чавес нэрд гарсан юм. 90-д онд шинэ либерал зөвшилөөс өөр үзэл үгүй мэт санагдсан. Хуучин социализм бутарсан. Бид шинэ социализмыг байгуулна" гэж Чавес хэлж байжээ. Нийт олон түүнийг сайшаан дэмжиж, шинэ Фидель буюу Че Гевар гэв. Тэрээр Фидельтэй тэнцэж чадаагүй ч капиталист статус-кво буюу тухайн байдалд эгдүүцсэн хүмүүс Чавесын ачаар өөрийн бэлгэ тэмдэгтэй болсон билээ. Венесуэлын ерөнхийлөгч Хятад улстай бат бэх хэлхээ холбоо тогтоож, Иран улстай эвсэг харилцаатай байв. Тэрээр АНУ-ын цэргийн бодлогыг эрс эсэргүүцэн тэмцэгч байсан билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш