logo
Мастер

Мастер

2013/03/07
-Мастер чинь чамайг яагаад ажлаас халчихаа вэ?
-Мастер гэдэг бол бусад хүмүүс ажлаа яаж хийж байгааг хөндлөнгөөс ажиглаад явдаг хүнийг хэлнэ гэдгийг чи мэднэ биз дээ?
-Тэр ч ойлгомжтой. Харин яагаад чамайг халчихав?
-Цэвэр атаархлаас. Үнэн хэрэгтээ бол маш олон ажилчин намайг мастер гэж бодсоноос л ийм юм болж байгаа юм.

* * *

"Салхивчаа нээгээд..."

-Чи өглөө зурагтаар гардаг дасгалыг хийдэг үү?
-Зөвхөн нэгийг нь л.
-Алийг нь?
-"Салхивчаа нээгээд..." гэдгийг нь.

* * *
Цагаа засуулсан нь      

Цагаа засварчинд засуулсан эр засварчин дээр очоод би танаар хоцорч байсан цагаа засуулсан юм гэсэнд засварчин:
-Тэгээд яасан?
-Одоо миний цаг түрүүлээд яваад байна. Засварчин:
-Тэгэлгүй яахав хоцорсон цагаа гүйцээж байгаа нь тэр.
-Өө тийм үү.

* * *

МЭӨ 1187  

Хоргонд хийсэн шарилын гадна "МЭӨ 1187" гэж бичсэн байв.
-Энэ үсэг тоонууд нь юу гэж байгаа юм бол?
-Хэн мэдэх вэ, энэ хүнийг дайрсан машины дугаар л байлгүй.
Автобусанд   2012 оны 12 сарын 20    

Автобусны кондуктор:
-Алив та урагшаа яваад өгөөч.
-Би явган явах гэж автобусанд орж ирээгүй шүү.

* * *
Жорлонд

Нэгэн эр жорлонд орж суугаад гэнэт цаас байхгүйг мэджээ. Хажуугийнхаа жорлонг цохив.
-Хэн нэгэн байна уу?
-За. Байна аа.
-Жаахан цаас доогуураа өгөөч.
-Энд бас цаас байхгүй байна аа.
-Ядаж сонин ч байхгүй юу?
-Тийм ээ.
-Тэгвэл зуун долларыг арван доллараар задлах уу?

* * *

Түдгэлзсэн хэд байна  

Яслийн багш:
-Өмдөндөө шээсэн хэн байна?
Хүүхдүүд гараа өргөнө.
-Зааг, нэг, хоёр ..таван хүн. Хэн өмдөндөө баасан бэ?
Хүүхдүүд гараа өргөнө.
-Нэг хоёр… дөрвөн хүн байна. За түдгэлзсэн хэд байна?

* * *

Модтой чихэр    

Жаахан хүү ганцаараа ярина:
-Одоо чамайг өөр хүний уруул таалж байгаа байх даа…
Түүнээс ах нэг залуу ирэн асуув:
-Яагаав, найз охиноо өөр залууд алдчихаа юу?
-Yгүй ээ, модтой чихрээ хаячихаж…
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш