Герман улсад “Химийн цом” олон улсын 40 дэх удаагийн тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Монгол улсаа төлөөлөн оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд 49кг-д Г.Ган-Эрдэнэ, 52кг-д Ж.Еркин, 56кг-д Н.Төгсцогт, 60кг-д Д.Отгондалай, 64кг-д З.Энхзориг, 69кг-д Б.Түвшинбат нарын шилдгүүд хүч үзэх юм байна. Тэмцээн энэ сарын 13-н хүртэл зургаан өдрийн турш үргэлжлэн аваргаа тодруулах юм байна.