logo
МАН-ын албан ёсны сайтыг ШӨХТ газраас хаах дүгнэлт гарлаа

МАН-ын албан ёсны сайтыг ШӨХТ газраас хаах дүгнэлт гарлаа

2013/03/07
Монгол Ардын Намыг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд олонхи болж чадаагүй шалтгааныг олон түмнийхээ санал бодлыг сонсоогүй, дээрээс шийдвэр гаргаж доод шатандаа шууд тулгаж байсан хэмээн олон нийт буруутгадаг.

Тиймээс МАН үүндээ дүгнэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд тун чиг няхуур бэлдэж буй сурагтай. Монгол Ардын Нам дараагийн Ерөнхийлөгч буюу Эв нэгдлийн элчийг ард түмнээсээ асууж тодруулахаар болжээ. Нэг ёсоноо дээрээс энэ хүнийг сонго гэж тулгахгүй. Эхний ээлжинд Үндэсний эв нэгдлийн элч байх хүн ямар шалгуур давах вэ гэдгийг иргэдээсээ асуух ажээ.

Дараагийн шатанд шалгуурт тэнцсэн улс төрчийг ард түмнээсээ асууна. Өөрөөр хэлбэл энэ шатанд хамгийн олон хүний саналыг авсан нэр дэвшигчийг Монголын ууган улс төрийн хүчин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Гэтэл эрх баригчид МАН-ыг хууль зөрчлөө хэмээн ихэд сандарч буй сурагтай. Ажил үүргээ гүйцэтгэж буй Ерөнхийлөгчид ихээхэн давуу тал олгосон Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ хуулийн 33 дугаар зүйлийн 5.4-д Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах гэдгээр МАН-аас явуулж буй санал асуулгыг зогсоохыг санаархаж буй аж.

Шинэ Ерөнхийлөгчийг тодруулахдаа МАН хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулж, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараагаагүй бөгөөд Үндэсний эв нэгдлийн элч байх хүн ямар шалгуур давах вэ гэдгийг иргэдээсээ асууж буй юм. Сүүлийн үед эрх баригчид юм л бол хаана, хорино гэдэг болсон. Сайтын сэтгэгдлүүдийг хаана гээд бүтэлгүйтсэн. Одоо хэлэлцүүлгийг хорино гэж дамшиглах юм биш байгаа. Үндэсний эв нэгдлийн элч дараагийн Ерөнхийлөгч хэн байхыг ард түмнээсээ ч асууж болохгүй гэж үү?

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш