Тайваний тэнгисийн цэргийн албан хаагч асан Чэнь Чингуо БНХАУ-д нууц мэдээлэл дамжуулж байсан хэргээр шүүхээс 3 жилийн хорих ял сонсчээ. Тэрбээр Сомалийн далайн дээрэмчдээс Тайваний хөлөг онгоцуудыг хамгаалах төлөвлөгөөг Хятадад дамжуулсан ажээ. Чэнь нь цэргийн албанаас халагдсаны дараа Тайбэйд нэгэн ресторан ажиллуулж байсан агаад 2009 оны 5 дугаар сард Индонезийн Бали арал дээр Хятадын тусгай албаныхантай танилцсан байна. Хятадын тусгай алба Чэний гадаадад аялсан бүх зардлыг төлж элсүүлсэн ажээ. Чингээд Чэньд алба хааж байгаа Тайваний цэргийн албан хаагчдыг ХКН-д элсүүлэх даалгавар өгсөн байна. Чэнь өөрөө 2011 оны 8 дугаар сард ХКН-ын гишүүн болсон ажээ. Улмаар 2011 оны 9 дүгээр сараас эхлэн Тайваний цэргийн “Цинян төсөл”-ийн талаар Чэнь мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Уг хэрэгт цөөнгүй цэргийн албан хаагчид холбогдон шалгагдаж байгаа ажээ.
ROC Central News Agency