logo
Пакистаны туршуулыг баривчилжээ

Пакистаны туршуулыг баривчилжээ

2013/03/08
Энэтхэгийн Ражастан мужийн 34 настай Сүмэр Хан гэгч этгээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд цахим шуудан, гар утсаар Пакистаны тусгай албанд нууц мэдээлэл дамжуулж байжээ. Сүмэр Ханы авга ах Мохаммед нь Пакистанд амьдардаг бөгөөд энэхүү мэдээллийг дамжуулах үүрэг гүйцэтгэдэг байсан байна. Мөн тэрбээр Пакистаны тагнуулын байгууллагын туслагч байсан аж. Мохаммед нь дүүгээ мөнгөөр элсүүлж Энэтхэгийн армийн талаар мэдээлэл цуглуулах үүрэг өгсөн байна. Сүмэр Пакистан руу гурван ч удаа зорчиж тагнуулын мэдээлэл цуглуулах сургалтад хамрагдсан ажээ. Сүмэрийг утасны яриаг Энэтхэгийн цэргийн тагнуул болон сөрөх тагнуулын байгууллага олзолсны дүнд ийнхүү баривчилсан байна.  
Radio Free Europe
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш