logo
Нийслэлийн удирдлагууд бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн удирдлагууд бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

2013/03/08
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярыг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Энхцэнгэл,   НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Энхболд, НЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар  байгууллагынхаа эрчүүдийг төлөөлөн, нийт бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлж, баярын мэнд хүргэлээ. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга  Эмэгтэйчүүд, эхчүүддээ  баярын мэнд хүргээд,  “Ээжтэй хүн үхдэггүй” гэдэг үгийг би бодож явдаг юм. Бид сайн сайхан явахын төлөө барималд очиж залбираад байдаг. Гэтэл та бидний дэргэд бидний сайн сайхны  төлөө үргэлж залбирч байдаг “Ээж” гэдэг амьд бурхад байдаг шүү дээ. Тиймээс бид эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархаж, хүндэтгэж явах ёстой. Та бүхэндээ  ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе гэж хэллээ. Харин нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт албан хаагчдын 60 гаруй хувийг бүсгүйчүүд эзэлдэг. Тиймээс нийслэл хотынхоо  сайн сайхан, бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэж буй эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье гэж хэллээ  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш