НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн пүрэв гаригт БНАСАУ-ын эсрэг авч байгаа хориг арга хэмжээгээ чангаруулсан байна. Пхеньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг албан ёсоор эсэргүүцэж Сөүлтэй байгуулсан үл довтлох тухай болон Солонгосыг хойгыг цөмийн зэвсгээс ангижруулах гэрээнүүдээс гарч байгаагаа зарлалаа. Хэрвээ Умард Солонгос тус улсад цөмийн цохилт өгвөл Ким Чен Уны дэглэмийг устгана гэж Өмнөд Солонгос улс мэдэгдлээ.
БНАСАУ-ын талаарх тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүх 15 гишүүн улс санал нэгтэй баталсан байна. БНАСАУ 2-р сарын 12-нд цөмийн туршилт хийсний эсрэг тэнцвэртэй хариу өгөх үүднээс энэ тогтоолыг баталсан юм. Баримт бичгийг АНУ-ын төлөөлөгчид Хятад улстай нягт хамтран ажиллаж боловсруулсан юм. Энэ тогтоол нь умард солонгосын дэглэмийг өмгөөлөгч Бээжин болон Пхеньяний байнгын шүүмжлэгч Вашингтон хоёрын харилцан буулт хийсний үр дүн юм. АНУ Умард Солонгос улсад хатуу шахалт үзүүлж, хоригыг эрс чангаруулахыг санал болгож байсан юм. Харин Хятад улс энэ шахалтаас болж Пхеньяний дэглэм тогтворгүй болгож, БНАСАУ-ыг шинэ өдөөн хатгалагад турхирч, хойгын байдлыг хурцатгахгүй байхын төлөө байсан юм.
НҮБ-ын гишүүн улсууд банкны гуйвуулагыг болон БНАСАУ-д их хэмжээний бэлэн мөнгө дамжуулахыг таслан зогсоох, гадаадад умард солонгосын банкуудын төлөөлөгчийн газар нээхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг шаардлагууд энэ тогтоолд багтсан байна. Мөн БНАСАУ-ыаас гаргаж, оруулж байгаа ачаанд хатуу хяналт тавихаар заасан байна. Үүний зэрэгцээ энэ удаагийн тогтоол БНАСАУ-ын цөмийн пуужингийн үйл ажиллагаанд тавьсан хоригийн талаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчих нь байж болшгүй зүйл гэдгийг тус улсад хатуу санууллаа. Энэ удаагийн тогтоол нь Пхеньянд ямар нэг байдлаар нөлөөлхийг оролдсон НҮБ-ын 4 дэх багц хориг арга хэмжээ юм.
Мөн үүний зэрэгцээ БНАСАУ-ын хилийн ойролцоо АНУ, Өмнөд Солонгос улс хоёрын хийж байгаа урьд өмнө үзээгдээгүй томоохон цэргийн хээрийн сургууль болж байгаа нь энэ нөхцөл байдалд тогтворгүй байдлын хүчин зүйл болж байгаа юм. Энэ хээрийн сургуульд хоёр талаас 300 мянга хүртэл цэргийн албан хаагчид, үл үзэгдэгч сөнөөгч онгоц болон хүнд бөмбөгдөгч онгоц оролцож байгаа юм. Хээрийн сургуульд америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц нэмж оролцох төлөвтэй байна. Хээрийн сургууль болж байгаа тэнгисийн усанд байрладаг арал дээрх цэргийн анги нэгтгэлд Ким Чен Ун пүрэв гаригт ирж зааварчилгаа өгсөн байна. Хэрвээ Шар тэнгист дайснууд өчүүхэн ч гэсэн өдөөн хатгалага үйлдвэл ариун дайн эхлэх тушаал өгнө гэж тэрээр сүрдүүлсэн байна.