Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг БНТУ-ын Ерөнхийлөгч Абдулла Гүлд 3-р сарын 8-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан Ерөнхийлөгч А.Гүл элчин сайдыг хүлээн авч уулзан, найрсгаар ярилцав.
Элчин сайд Б.Батхишиг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч А.Гүл-д уламжилж, түүний Монголд айлчлах урилгатайг дахин нотлохын хамт ойрын үед айлчлалыг хэрэгжүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлэв.
Түүх, соёлын олон зууны хэлхээ холбоотой БНТУ-д Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс Түрк улсыг гуравдагч хөршөө хэмээн үздэгийг элчин сайд онцлон тэмдэглэлээ.
Элчин сайд Монгол, Түркийн найрсаг харилцаа, бүх салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа Монгол, Түркийн худалдааны эргэлтийг болон Түркийн шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Түрктэй юуны өмнө орон сууцны барилга барих, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнд шинэ технологи нэвтрүүлэх, аялал жуулчлал, агаарын болон төмөр замын тээврийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх зэрэг олон салбарт хамтран ажиллах, Монголд байгаа Түрэгийн хөшөө дурсгалыг түшиглэн аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд Түркийн Засгийн газартай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч А.Гүл Элчин сайд Б.Батхишигт үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргээд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид дэвшүүлж буй чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж өгөхийг хүсэв. Ерөнхийлөгч А.Гүл Түрк, Монголын хоорондын дотно харилцааг улам гүнгийрүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлээд, Түркийн бизнес эрхлэгчид Монголыг ихээхэн сонирхож буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, өргөжүүлэхийн тулд Түркийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд улс орноо танилцуулах, ялангуяа тэдний хөрөнгө оруулалтыг татах нь чухал болохыг Ерөнхийлөгч А.Гүл элчин сайдад зөвлөв.
Ирэх 3, 4-р саруудад Түркийн бизнесийн төлөөлөгчид ар араасаа цувран Монголд очих гэж байгааг элчин сайд уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгчид мэдээлэв.
Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барихад монголын талаас ЭСЯ-ны дипломат ажилтнууд, түркийн талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фатих Жэйлан, Еслолын газрын Ерөнхий захирал Лэвэнт Шахинкая болон албаны бусад хүмүүс байлцав.