Тэрээр УДБЭТеатрын гоцлол дуучнаар ажиллаж байх хугацаандаа Дж.Бизе “Кармен” дуурийн Микаэла, П.И.Чайковский “Гилбэрийн хатан” дуурийн Лиза, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Дж.Верди “Турандот” дуурийн Лю, Л.Мөрдорж “ХөхөөНамжил” дуурийн Уянга, Д.Лувсаншарав “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Дж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, Дж.Верди “Травиата” дуурийн Виолетта, Аниан, А.Моцарт “Дон Жуан” дуурийн Эльвира, Дж.Верди “Трубадур” дуурийн Леонора, Дж.Пуччини “Богема” дуурийн Мими, П.Масканьи “Тосгоны алдар” дуурийн Сантуцца, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Дездемона, Дж.Пуччини “Тоска” дуурийн Тоска, П.И.Чайковский “Алеко” дуурийн Земфира зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 30 гаруй сонгодог дуурийн гол дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээсэн, авъяаслаг уран бүтээлч юм.
Тэрээр 1982-1988 онд ОХУ-ын Дубна хотын 6-р дунд сургууль, 1988-1992 онд Улаанбаатар хотын орос 9-р сургууль, 1992-1997 онд Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийг МУГЖ М.Найдалмаагийн удирдлага дор суралцаж төгссөн.
2002-2006 онд Итали улсын Венец дахь Марчеллогийн нэрэмжит Консерваторийн дуурийн дуулаачийн анги, 2006-2008 онд тус сургуулийн магистрантурт тус тус суралцаж төгссөн.
2002 онд “Яргуйн уянгат дэлбээ”, 2009 онд “Венецийн үдэш” бие даасан уран бүтээлийн тоглолтуудаа тавьсан
2011 онд манай театрын тайзнаа анх удаа тавигдсан дэлхийн дуурийн урлагийн нэгэн ноён оргил болох Дж.Верди “Аида” дуурийг тоглоход гол дүрд дуулахын зэрэгцээ хэлний зөвлөхөөр ажилласанбайна.
Түүний хөдөлмөр уран бүтээлийн амжилтыг үнэлж 1997 онд “Гоо марал” шагналтан, 2000 онд Монгол улсын “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр шагнаж байсан юм.