logo
Автобусанд байгаа юм шиг

Автобусанд байгаа юм шиг

2013/03/13
Нэгэн залуу найз бүсгүйгээ тас тэврэн бүжиглэнэ. Залуу:
-Би яг диваажинд байгаа юм шиг байна, гэтэл бүсгүй:
-Би яг автобусанд байгаа юм шиг байна...

- - -
Хоёулаа үерхье 
 

Нэг банди сургуулийнхаа охиноос хоёулаа үерхье тэгэх үү? гэхэд охин:
-Yгүй. Дахиад л гуйж,
-Yгүй ээ. Өвдөг сөгдөөд сүүлийн удаа гуйтал, бас л үгүй гэж ээ. Тэгтэл нөгөө банди босоод өвдгөө гөвснөө хүн амьтанд тараавал ална шүү гэжээ.
- - -
Таван удаа  

-Надад хайртай гэж хэлэхгүй бол би цонхоор үсэрлээ.
-Бид чинь нэг давхарт байгаа шүү дээ.
-Тэгвэл таван удаа үсэрнэ.

- - -
50 гаруй хилээр илүү 

-Хайрт минь би төгс эмэгтэйтэй адилхан байна уу?
-Адилханаар барах уу, хонгор минь, чи бүр илүү.
-Нээрээ юу тэгээд хэр илүү юм бэ дээ?
-50 гаруй хилээр юм даа.

- - -
Мөнгөгүй болчихоод байна 

Би чамтай танилцсанаас хойш юм идэж ууж, тамхи татаж чадахаа байлаа.
-Ча надад тийм их хайртай болчихсон юм уу?
-Үгүй ээ. Би мөнгөгүй болчихоод байна.

- - -
Санаа бүү зов  

Нэг залуу сүйт бүсгүйгээ тайвшруулж байна гэнэ.
-Яасан бэ чи минь яагаад уйлаад байгаа юм бэ?
-Аав, ээж хоёр намайг чамтай суулгахгүй гэнээ?
-За, яах вэ дээ амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Чи минь сэтгэлээр битгий уна би тэгээд аяндаа өөр сүйт бүсгүйтэй болчихно шүү дээ, санаа бүү зов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш