Ромын католик шашны шинэ Папыг сонголоо. Ромын Папыг нууцаар сонгох үйл ажиллагаа буюу конклав өндөрлөсөн Сикстинийн дугананд байрлуулсан пийшингийн яндангаас гарсан уламжлалт цагаан утаагаар дэлхий дахин энэ тухай мэдэж авлаа. Энэ удаагийн нууц сонгуульд 80 нас хүрээгүй 115 сонгогч-кардиналууд оролцсон байна. Аргентин улсын иргэн Хорхе Марио Бергольо ромын 266 дахь Пап боллоо. Нууц сонгуулийн 2 дахь өдрийн 4 дэх санал хураалтаар түүнийг сонгосон байна.Түүний нэрийг Гэгээн Петрийн дуганын тагтан дээрээ уламжлалт томьёог ашиглан “Би та бүхэнд агуу их баяр хөөрийг мэдэгдэж байна. Бид Паптай боллоо” гэж зарлагч кардинал хэлсэн байна. Дэлхий дахинд дүрээ харуулахын өмнө шинэ Пап уламжлал ёсоор ганцаараа мөргөл үйлдэж, папын өмсгөлийг өмссөн байна. Дараа нь тэр тагтан дээр гарч “Хот болон дэлхий дахинд” гэсэн анхны үгээ хэлсэн байна.