Казахстаны Павлодар мужийн нэгэн малчныд гурван нүдтэй, найман хөлтэй хурга төржээ. Эзэн Куандык Бекитаевын ярьснаар, хонь нь ихэр хурга гаргах ёстой байсан бөгөөд экологийн муу үр дагаварын улмаас ийм амьтан төржээ. “Би үүнийг хүмүүст дохио сэрэмжлэг өгч байна л гэж бодож байна. Өнгөрсөн жил нэг хонь гурван хөлтэй хурга төрүүлсэн. Тэр нь амьдраагүй” гэж Бекитаев ярьж байна. Одоогийн байдлаар аймшигт хурганы эзэн түүнийг яах эсэхээ шийдээгүй байна. Газар булах уу, аль эсвэл “бусад хүмүүст экологид санаа тавихгуй бол ийм юманд хүргэж мэдэх юм гэх үүднээс” занданшуулах юм уу? Шийдээгүй л байна “гэж тэр ярьжээ.