Google Интернет компани Street View сүлжээний хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар авсан хэрэгтээ 7 сая долларын торгууль төлөх болжээ. 2010 онд Google компаний Street View сүлжээнд зориулан гэрэл зургууд бэлтгэдэг тусгай автомашинууд нь хэдэн жилийн турш хамгаалалтгүй Wi-Fi сүлжээнүүдээс хууль бусаар мэдээлэл цуглуулж байсан нь тодорхой болсон. Энэ нь АНУ-ын Холбооны харилцаа холбооны комиссийн мөрдөх ажлын нэг юм. Америкийн 38 мужтай байгуулсан гэрээнд заасны дагуу GOOGLE компани торгуулийн төлбөрөөс гадна 2008-2010 онуудад өөрийн утасгүй интернетийг байгуулах үедээ цуглуулсан цахим хаягууд, нууц үгнүүдийг нэгэн адил устгах ажээ.