logo
26000 ширхэг алмаазыг Москва руу хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

26000 ширхэг алмаазыг Москва руу хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

2013/03/14
Москвагийн онгоцын буудал дээр хамгийн багадаа 162 мянган америк долларын үнэ бүхий 26 мянган ширхэг алмаазыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. 37 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй Оросын иргэн гар цүнхэнд эдгээр алмаазуудыг зөөвөрлөж явж байсан байна. Алмаазуудыг хил нэвтрүүлэхийг завдахыг оролдсон этгээд Москвагийн Олон Улсын Шереметьево нисэх онгоцны буудалд ням гаригт саатуулагдсан юм. Түүний мэдэгдэж байгаагаар эдгээр алмаазуудыг Дубай хотоос авчирсан бөгөөд найздаа туслахаар зөөвөрлөж явсан гэнэ. Онгоцны буудлын ажилтан Наталя Карасевагийн ярьж байгаагаар залуугийн гар тээшийг шалгах үед тэрээр маш ихээр сандарч, уурласан бөгөөд цүхнээсээ гараа огт салгахгүй байжээ. Одоогоор энэ явдал ямар нэгэн гэмт хэрэгтэй холбоотой эсэх нь тогтоогдоогүй байна. 
Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш