logo
Шинэ сонголт

Шинэ сонголт

2013/03/14

Монгол Улсад 17 300 ширхэг автобус ангиллын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Одоо мөрдөж буй Авто тээврийн хуулиар нэг автобусны насжилтын хугацааг 12 жилээр тооцсон байдаг ба бусад улс орнуудад 7-10 жил эдлэгээний норм тогтоож хуульчилсан байдаг.

Монгол Улсад мөрдөж буй хуулиа баримталж 17 300 автобуснаас жил тутам 2076 ширхэг автобус актлан шинэ автобусаар паркаа шинэчлэе гэж тооцвол жилд 415, 2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Улс орны эдийн засгийн чадавхи, компани, аж ахуйн нэгжүүдийн капитал хуримтлал энэхүү хөрөнгө оруулалтыг хийгээд явах боломжийг одоогоор олгохгүй байгаа ч цаашид өсөн нэмэгдэж тэлэх Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хандлага нь үндэсний автобус үйлдвэрлэлийг тэтгэх 400,0 гаруй тэрбум төгрөгний эргэлттэй  зах зээлийн багтаамжийг бий болгон баталгаажуулж өгч байгаа юм.

Энэхүү гадагш урсан буй валютын урсгалыг саармагжуулж дотооддоо шингээх ажлын эхлэлийг цаг алдахгүй тавих хэрэгтэй байна.

2013 оны нийслэлийн төсөвт Монгол Улсын цаг агаар, уур амьсгал, нөхцөлд таарсан 100 автобусыг 25, 0 тэрбум төгрөгөөр худалдан авахаар суусан байна.

Автобусны зах зээлийн дэлхийн дундаж үнэ нь тухайн автобусанд тавигдсан хөдөлгүүр болон бусад нэмэлт тоног төхөөрөмжөөс хамаарч 150,0 сая- 350,0 сая төгрөг дотор эргэлдэж байна. Цаг уурын халуун, хүйтний эрс тэс өөрчлөлтэй дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотын иргэдийн үйлчилгээнд тохиромжтой 100 автобусыг Монгол Улсдаа угсарч үйлдвэрлэх боломжийн талаархи төсөөллөө уншигч олон түмэнтэйгээ хуваалцаж байна.

Агаар орчин бохирдуулдаггүй EURO-3-аас дээш хөдөлгүүрийн стандартай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломжийг хангасан, халаатын болон сэрүүцүүлэх нэмэлт тоног төхөөрөмж суулгасан 100 автобусыг Монгол Улсад үйлдвэрлэх төслийн зардлыг ойролцоогоор тооцож үзье.

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш