logo
Архи хэтрүүлэн уухын 7 уршиг

Архи хэтрүүлэн уухын 7 уршиг

2011/07/30
Архи хэтрүүлэн уудаг хүмүүс уусан нэг хундага спиртийн ундаа бүр нь бие махбодод хор маягаар үйлчилдэг гэдгийг ойлгодоггүй. Архины байнгын үйлчилгээний нөлөөнөөс өөрийн, үндсэн үүргээ аажмаар алдаж ажиллагаагүй болдоггүй ганц ч эрхтэн байдаггүй.

1. Нүд.
Хараа хүчтэй гэмтдэг. Торлог бүрхүүл, харааны мэдрэлд эргэлтгүй өөрчлөлт гарна. Их хямарсан үед хараагүй ч болох нь бий.

2. Төвөнх.
Үрэвслийн явц нь дууны хөвчийг хавагнуулан архины сөөнгөдөлт үүсгэж, хүндэрсэн үедээ дуу гарахгүй болдог.

З. Элэг.
Архи уусны улмаас өөхөн эдийн эсүүд хувиран өөрчлөгдөнө. Түүний оронд сорвижсон эд үүсэн үлдсэн эсүүдийг шахан түүнийг үхэхэд хүргэдэг. Элэг багасаж хатуурдаг. Ингээд элэг нь үндсэн үүрэг болох хорыг саармагжуулан бие махбодыг цэвэрлэж чадахгүйд хүрнэ.

4. Хоол боловсруулах зам.
Хоол боловсруулах замыг архиар байнга цочроовол үрэвслүүлнэ. Үрэвсэл нь халуу оргих, түлэгдэх мэт болох, өлөн үед бөөлжис цутгах, байнга өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Ходоодны бүрхэвчинд архи хамгийн амархан хүчтэй нөлөөлнө. Ингэснээр ходоодноос цус алдах, тэр ч байтугай ходоодны хана цоороход хүргэдэг. Үүний уршигаар салст бүрхүүл дээр хорт хавдар ч үүсэж болно. Арван хоёр нугалаа гэдэс, нойр булчирхай зэрэг нь архинд гэмтэхдээ амархан байдаг.

5. Мэдрэлийн тогтолцоо.
Хамгийн ноцтой өөрчлөлт төв мэдрэлийн тогтолцоо, сэтгэн бодох, мэдрэхүй, зориг тэвчээрийн хүрээнд явагдаж янз бүрийн солиоролд хүргэж болно.

6. Бөөр.
Архины нөлөөгөөр бөөр маш эрчимтэй ажиллана. Үрэвсэх нь хортой юм. Архи нь бөөрний байдлыг муутгаж хатуурахад хүргэнэ.

7. 3үрх судас, цусны эргэлтийн тогтолцоо.
Зүрхний булчин сунаж өөхжинө. Судасны хатуурал үүссэнээс шигдээс, цус харвалт болно. Анагаах ухаанд "шар айргийн зүрх гэсэн нэр томъёо" ч байдаг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш