logo
Анти шагнал “Вирус”-ын эзнийг хамтдаа тодруулцгаая

Анти шагнал “Вирус”-ын эзнийг хамтдаа тодруулцгаая

2013/03/15

Дөрөв дэх засаглалынхны хамгийн их хүсэн хүлээдэг нэгэн тэмдэглэлт өдөр 5 дугаар сарын 3-нд болно. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрөөр Монголын Сайтын Холбооноос олон арга хэмжээг зохион байгуулна. Эдгээр ажлын нэг болох Анти шагнал буюу “Вирус” номинацийн эзнийг тодруулах нээлттэй санал асуулга 2013 оны 3 дугаар сарын 20-оос эхлэх бөгөөд энэ санал асуулгад оруулах албан тушаалтан, эрх мэдэлтэн, улстөрчдийг нэрлэх ажил ийнхүү эхэллээ.

Цахим ертөнцийн хөгжилд чөдөр тушаа болсон шийдвэр гаргагч, энэ салбарын түүхэнд хар толбо үлдэхээр алхам хийсэн эрх мэдэлтэн, албан тушаалтан хэнийг ч “Вирус” номинацид нэр дэвшүүлж болох ба гагцхүү ямар үндэслэлээр тухайн хүний нэрийг санал болгож буйгаа бичээрэй.

Энэ санал асуулганд хүссэн хүн бүхэн оролцож болно. Иймээс Та доорх сэтгэгдэл бичдэг хэсэгт энэ жилийн “Вирус”-ын эзэн хэн болох ёстойг бичиж оруулна уу?

Анти шагнал “Вирус”-ыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр авах эзэн чухам ХЭН бэ? Хамтдаа тодруулцгаая.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш