Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос баталсан “Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” хэмээх албан бичиг Монгол улс даяар өнөөдрөөс буюу 3-р сарын 15-наас албан ёсоор мөрдөгдөж эхэлж байгааг бид түрүүхэн мэдээлсэн. Нэг заалтыг нь түр түдгэлзүүлсэн бөгөөд бусад заалтыг нь бүх сайтууд хэрэглэх үүрэгтэй болж байна. Журмын дагуу сайтуудын үүргийг та бүхэндээ сануулах үүднээс дахин маш товчхон дурьдвал 1.Сэтгэгдэл бичсэн хэрэглэгчийн компьютерын IP хаягийг харуулах, 2.Сэтгэгдэл бичихийн тулд тухайн сайтад заавал бүртгүүлэх, 3.Сэтгэгдлийн гомдол хүлээн авах утас ажиллуулах, хууль бус сэтгэгдлийг устгах, 4.Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдлээс ХХЗХ-ноос баталж өгсөн 750 үгийг хасч үзүүлэх буюу Үгийн шүүлтүүр ашиглах зэрэг болно. Ингээд уншигч, хэрэглэгч та бүхэндээ үүнээс хойш, түүнээс цааш сэтгэгдэл бичихдээ хатуу анхаарч хориглох 700 гаруй үгсийн жагсаалтыг та бүхэндээ хүргье.
Shuum.mn