Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр барилгажилтын ажил гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах урилгыг 2013 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн хэвлэлүүдээр нийт аж ахуй нэгжүүдэд нээлттэй илгээсэн. Урилга хүргүүлснээс хойш, өнөөдрийн байдлаар 29 компани, аж ахуйн нэгжээс нийт 41 багцын урилгыг Төслийн удирдах хороо хүлээн аваад байна.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нар урилгын дагуу төсөл хэрэгжүүлэхээр материалаа ирүүлсэн буюу энэ үйл ажиллагааг сонирхож байгаа зарим компани, аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтаар, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэг, оролцоотой байх талаар тодорхой мэдээлэл, ойлголт өгсөн юм.
Харин компаниудын төлөөллүүд, төслийн санхүүжилт хэрхэн хийгдэх, компаниуд ашгаа хаанаас гаргаж авах, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаагүй гадаадын компани дангаараа төсөл хэрэгжүүлэхэд оролцох боломжтой эсэх, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани бүх ажлыг дангаараа хийх боломжгүй бол туслан гүйцэтгэгчээ өөрөө сонгох болон төрөөс газрын жишиг үнэ тогтоож өгөх боломжтой эсэх талаар асууж, албаны хүмүүсээс тодорхой хариулт сонслоо. Энэ нь төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч комданиудад үүсэх элдэв хүндрэлээс урьдчилан сэргийлж буй арга хэмжээ юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуй нэгжүүдийн материалыг хүлээн авах хугацаа 03 сарын 18-ны өдрийн 10:00 цагаар дуусгавар болно. Төслийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 315319, 99103187 /ажлын цагаар/ дугаарын утсуудаар тодруулах боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.