Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх боломжтой газрын байршлын тухай, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний мэдээллийг хот байгуулалтын нэгдсэн санд оруулах тухай, он дамжин хэрэгжиж байгаа болон 2013 онд шинээр хийгдэх авто замуудын зурваст орсон газрыг чөлөөлөх ажлын явцын тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх боломжтой газрын байршлын танилцуулгыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.
2002 онд батлагдсан "Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль"-нд Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчлүүлж болно гэж заасан байдаг. Энэхүү хууль батлагдсанаас хойш нийслэлийн хэмжээнд 48892,2 га газрыг иргэдэд хувьчилсан ч нийт иргэдийн 92,4 хувь нь газраа өмчилж аваагүй байна. Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөхдөө суурьшлыг тогтоох, нийслэлийн газрыг эзэнжүүлж, хамгаалах зорилгоор өмчлүүлэх бодлого баримтлана гэж Ерөнхий архитектор хэллээ. Ерөнхий архитекторын танилцуулснаар нийслэлд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх 43 байршилд нийт 11982 га газрыг эзэмшүүлэх боломжтой байгаа юм байна. Газрыг өмчлөхдөө хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан өмчлүүлсэн газрын ойролцоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг, барих цаашдаа дэд бүтэц холбох боломжтойгоор хувиарлан үе шаттайгаар өмчлүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх байршлыг тогтоохдоо газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан эсэхийг тодрууллаа.
Улаанбаатар хоын ерөнхий архитектор, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, иргэнд гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, эхний ээлжинд нягтрал сайтай суурьшлын бүсүүдэд буюу гэр хорооллын газрыг өмчлүүлэхөөр төлөвлөсөн гэв.
Удирдлагын зөвлөлийн гишүүд эхлээд нийслэлийн хэмжээнд хичнээн га газрыг хэдэн иргэнд өмчлүүлэх боломжтой байгаа нөөцийг тогтоож, тодорхой болгосны дараа жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах хэлбэрээр иргэнд өмчлүүлэх нь илүү үр дүнтэй гэсэн саналыг хэлж байлаа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэдээлснээр 1 сая 133 700 иргэн газраа өмчлөж аваагүй байгаа бөгөөд 60 орчим хувь нь хүүхдүүд юм байна. Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх, Багахангай, Багануур дүүрэгт газар өмчлүүлэх боломж байгаа учраас газраа өмчилж аваагүй иргэд тус дүүргүүдэд газар өмчлөх боломжтой юм. Мөн иргэн зөвхөн нийслэлд биш хөдөө орон нутаг хуулиар хориглоогүй газрыг өмчлөх эрхтэй. Тиймээс энэ асуудлыг Удирдлагын зөвлөлийн гишүүд буцааж, эхний ээлжинд зөвхөн нийслэлд биш улсын хэмжээнд ямар байршилд хэдэн га газар өмчлүүлэх боломж байгааг дэлгэрэнгүй тогтоосны дараа дахин Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.