Хүүхдийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн ирээдүйн замыг нээсэн үе үеийн олон багш нарын үйлс гавьяа их билээ. Энэ удаагийн “Залуусын нэг өдөр” буландаа “101-р цэцэрлэгийн заах аргач, ахлах багш Э.Атаржаргалыг урьж оролцуулсан юм. “Эрэгтэй хүн цэцэрлэгийн багш байх нь гайхах зүйл биш шүү дээ” хэмээн ярих залуугийн ажлын нэг өдрийн сонин, сайхныг танилцуулж байна.
Намайг Э. Атаржаргал гэдэг. Багаасаа цэцэрлэгийн багш болохыг мөрөөддөг байлаа. Арван жилийн сургуулиа төгсөөд, мөрөөдлөө биелүүлэхээр 2004-2008 оны хооронд МУБИС-ийн СӨБС-д суралцан төгсөөд, ажлын гараагаа 101-р цэцэрлэгээс эхлэн 6 дахь жилдээ багшилж байна. Анх амархан ажил мэтээр төсөөлдөг байсан. Гэхдээ төсөөлөл, амьдрал хоёр асар их зөрүүтэй байдаг юм билээ. Эрэгтэй хүн гэхээр цэцэрлэгийн багш байж болохгүй гэсэн хуульгүй. Эцэг, эхчүүд анх хараад нэг л өөр, итгэлгүй ханддаг байсан. Гэхдээ энэ хандлага өөрчлөгдөж, цэцэрлэгийн “аав” багш болж чадсан. Хүн хичээж чадвал болохгүй гэсэн зүйл байхгүй. Цэцэрлэг болгон өдрийн дэглэмтэй, түүний дагуу ажиллана. Өглөө 7.30-аас 8.30-ын хооронд хүүхдүүдээ хүлээж авснаар ажил эхлэн, 16.30-17.30-ын хооронд эцэг, эхэд нь хүлээлгэж өгснөөр ажил дуусдаг. Оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүй гэсэн чиглэлээр хичээл явагдана.
Өглөө бүр сайн байна уу багшаа гээд орж ирэх шавь нараа хараад хамгийн түрүүнд ажиллах эрч хүчээ олж авдаг. Ер нь хүүхдүүд цагаан цаас шиг ариун нандин учраас тэдэнтэй ажиллах хамгийн аз жаргалтай.
Хүүхдийг хүмүүжүүлэх, тэдэнтэй хамтарч ажиллана гэдэг маш их хариуцлага хүлээдэг. Учир нь эцэг эхийнхээ гараас салж амжаагүй, юмны учир ойлгох, үгүйтэй байхдаа цэцэрлэгээр хүмүүжихээр орж ирдэг. Тиймээс шавь нараа модны үндэстэй зүйрлэж боддог. Тухайн модны үндсээ эхлээд судалсны үр дүнд хэрхэн цааш ургуулж, яавал үндэс цэцэглэж, хөгжих тал дээр анхаарлаа хандуулдаг. Шавь төвтэй сургалтын систем явагдаж байгаа. Багш хүний үүднээс биш аав,ээж, анд найз шиг нь харьцаж тухайн хүүхдийнхээ юунд дуртай, ямар ааш зантай, юу хийх сонирхолтой зэргийг таньж мэдэхэд илүү дөхөм байдаг. Аль болох хүүхэд бүртэй тулж ажиллахыг хичээдэг. Гэхдээ манай улсын хувьд хорь, гучин хүүхдэд нэг багш оногддог. Харин гадаадын зарим улсад арван хүүхэдтэй хоёр гурван багш ажилладаг. Тиймээс хүүхэд болгонтой тулж ажиллах боломжтой. Хүүхдүүд чинь биднээс илүү ухаалаг, ажилсаг, сэргэлэн шүү дээ. Эрэгтэй хүүхдээсээ эмэгтэй хүүхэд илүү их хөдөлгөөнтэй.
Анх хүүхдүүд орж ирээд “ааваа”, “ахаа” гэж дууддаг. Өөрөө хүүхэдгүй ч олон хүүхэдтэй “аав” хүн гэж ярих дуртай. Заримдаа гэр орны асуудлаас болоод сэтгэл санаа хямралтай ирэх үе бий. Харин бяцхан шавь нар минь хараад яасан багшаа, таныг хэн загнасан гээд асуудаг. Тэр бухимдлаа шавь нараа хараад амархан мартдаг. Эрэгтэй багшийн нэг давуу тал эмэгтэй багш нар ээжийнх нь оронд ээж болдогтой адилхан аав шиг нь хандаж, аавынх нь оронд аав болохын төлөө ажилладаг. Хүмүүс гайхдаг л даа. Би ганц хүүхдээ дийлэхгүй байхад чи яаж ийм олон хүүхэдтэй ажилладаг байна аа гэж асуудаг. Гэхдээ хүүхэдтэй зөв харьцаж, арга эвийг олбол хүүхэд шиг амархан хүн байхгүй. Харин арга, эвийг олохгүй бол тэд нар шиг “хэцүү” хүн байхгүй. Эцэг хүн хүүхдээ ойлгож, тэднийг хүмүүжүүлэхэд гол үүрэгтэй байдаг шиг эрэгтэй багш ч тэдний адил ажилладаг. Тиймээс гайхаад байх зүйл байхгүй ээ. Адилхан хүн учир юу ч хийсэн болохгүй зүйл байдаггүй биз дээ.
Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгснөөс хойш тухайн багш мэдэж байгаа гэх хандлага нэлээдгүй байдаг. Гэхдээ тэд багш нараа ойлгож, хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй. Эцэг эх, хүүхэд, багш эргээд хүүхэд, багш, эцэг эх гэж эргэх холбоогоор хамтарч ажиллавал хүүхдийн хүмүүжилд илүү нөлөөлнө. Хүүхдийн авьяас, чадвар багаасаа мэдэгддэг. Тухайлбал сандал дээрээ тогтож, сууж чадахгүй хүүхэд урлагийн хүн болдог гэж судлаачид үздэг. Аль болох хүүхэд бүрийн онцлогийг ажиглаж, авьяасыг нээх, хөгжүүлэх боломжийг багш хүн бий болгож чаддаг байх шаардлагатай. Ясли наснаас эхлээд ахлах анги хүртэл сургаж, хүмүүжүүлэхэд “бага” ч гэсэн хувь нэмэр оруулсан болохоор “миний” хүүхдүүд мэт санагддаг. Хавар төгсөөд явахад нь баярлах, гуниглах зэрэгцсэн сонин мэдрэмж өөрийн эрхгүй төрнө. Гэхдээ сургуульд орсон хойноо багштайгаа ирж уулзаад “Багшаа би сурагчийн дүрэмт хувцастай, онц сурч байгаа гээд дэвтрээ үзүүлэх нь” үнэхээр сайхан, “аав” хүн хүүхдээрээ бахархаж байгаа юм шиг болдог.
Өглөөний 7.30-аас оройн 17.30 хүртэл бяцхан шавь нартаа аав шиг нь аав болох гэж хичээж яваа жирийн нэгэн цэцэрлэгийн багшийн нэг өдрийн ажил болоод сонин сайхнаас хүргэлээ. Багшаа, багшаа гэж тал бүрээс шулганалдах бяцхан шавь нарынх нь дуу цуурайтсаар хоцорсон юм. Багшийн ажил гэдэг цаг нартай ч гэсэн тэдний санаа сэтгэлд шавь нараа хэрхэн хүмүүжүүлж хөлийг дөрөөнд хүргэх гээд үргэлж цаг наргүй ажиллаж байдаг. Эрэгтэй хүн гэхээр цэцэрлэгийн багш болохгүй гэсэн хууль түүний хэлснээр үнэхээр байхгүй билээ. Бяцхан шавь нараа өөрийнхөө эрдэм чадлаар хүмүүжүүлж, сургах их үйлсэд оролцож яваа залуу багшдаа цаашдын ажилд амжилт хүсье.
Бэлтгэсэн Б.Цэнд