Хавар яах вэ? Хавар урууланд дээд зэргийн арчилгаа хэрэгтэй. Үүний тулд
- уруулыг аль болох дотроос нь чийглэж байх, шингэн юм сайн уух
- хоол хүнснийхээ бүтцийг баяжуулах, ялангуяа В төрлийн аминдэмтэй хүнс сайн хэрэглэх. Уруул, тараг, аарц, бяслаг мэтийн сүүн бүтээгдхүүн, өндөгний шар, тахианы мах, хүнсний ногоо, амтлагч ногоон ургамлуудад /болж өгвөл залуу, шинэ ногоо/ “дуртай” байдаг.
Улаахан уруул
Уруулын эвгүй хэлбэрийг засч, өнгийг тодруулж, тэгш хэмтэй харагдуулахад гоо сайхны будалт зайлшгүй хийнэ. Үүний тулд нэн түрүүн уруул хүрээлэгч харандаа, бийрийг ашигладаг. Уруул хүрээлэгчээр уруулын үндсэн шугамнаас яльгүй дээхнүүр зурна. Дараа нь уруулын будгаараа будаад, будгаа сайн тараана. Ямар ч тогтоц сайтай будаг амьдралын бүх л орчин нөхцлийг тэсвэрлэнэ гэж байдаггүй. Тэр тусмаа биеийн тамирын дасгал хийж, халуун ваннад орвол зайлшгүй урсч, арилахад хүрнэ. Харин гэртээ ийм зурмал будагтай байх нь тун зохисгүй. Бүсгүйчүүд “хамгийн тогтоцтой будаг авчихъя тэгээд л болоо” гэж боддог. Үнэн хэрэгтээ уруул будгийн тогтоц өндөр байх тусмаа уруулыг хуурайшуулж өнгийг нь алдагдуулдаг учраас өдөр бүр хэрэглэхийг зөвлөдөггүй. Тиймээс таны уруул үнэхээр эвгүй хэлбэртэй, онцгой өнгөтэй, эсвэл элдэв гадны шалтгаанаас болоод таны сэтгэл санааг унагаад байвал эмчилгээний гоо сайхны газар “шивээс” хийлгэхээс өөр аргагүй болно л доо. Харин үнэхээр тийм засаршгүй байна уу, үгүй юу гэдгээ сайтар бодож үзэх хэрэгтэй.
Өнгөний зохицол, бяцхан заль
Уруулын будгийн өнгө нь нүдний будалтаас ихээхэн хамаарна. Хэрвээ нүдээ тод будсан бол уруулаа даруухан, бүдгэвтэр будна. Нүдээ бага будсан бол уруулыг тод будаж өгнө. Царай цайвар байх тусмаа уруулын будагны өнгө бүдэг байх ёстой. Харин царай бараан байх тусам уруулын будаг тод байх нь зохистой харагддаг. Борхон царайтай хар үстэй бүсгүйчүүд хурц, тод өнгийн, түүн дотроо амтат жүржийн улаан шаргал туяатай бол бүр гоё зохидог. Харин цэнхэр нүдтэй цайвар үстэй бүсгүйчүүдэд нил ягаан, ягаан, улаан ягаан өнгө зохино. Харин цайвар улаан өнгөтэй уруулын будаг ногоон юм уу хүрэн нүдтэй цайвар үстэй бүсгүйчүүлд зохимжтой. Уруулын будгийн өнгөөр уруулын зарим согогийг нууж болдог. Жишээ нь цайвар өнгөтэй гялалзсан будаг уруулын бүхий л жижиг хэсэг, бараг эд эсийг тод томруун харуулна. Ийм будгийг уруулын арьс нь тэгш жигд биш, эсвэл хэт зузаан бандгар, эрвээхэй зангиа мэт хэлбэрийн уруултай бүсгүйчүүд хэрэглэж хэрэггүй.
Цайвар будаг уруулыг тэлж, өргөн болгож харагдуулдаг бол бараандуу будаг уруулыг нимгэлж, нарийсгаж харагдуулдаг. Уруул будалтын нэг дүрэм бол таагүй өнгө, хэлбэрийн шүдийг нуух. Шаравтар өнгийн шүд мөн шаргал, жүржийн өнгөт будган дээр цайрч харагдана. Харин гүн улаан хүрэн будгийг бол цав цагаан шүдтэй, гайхам сайхан инээмсэглэлтэй бүсгүйчүүд л л түрхэх хэрэгтэй. Эвгүй хэлбэртэй шүдийг цайвар өнгийн будаг анхаарлаас холдуулж чаддаг. Хэрвээ шүднийхээ хэлбэрийг нуухыг хүсвэл уруулын будаг биш өнгөлөгч хэрэглэж байгаарай.