logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2013/03/18
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
  • Монгол Улсын Их сургуульд буддын болон санскрит судлалын хөгжлийг дээшлүүлэх зорилгоор мэргэжилтэн багш ажиллуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгов. 
  •  “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам төслийн концессын гэрээний хэлэлцээ хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрч, гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж батлуулахыг үүрэг болголоо.  
  • Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Н.Тэгшбаярыг Цөмийн энергийн газрын даргаар, Ц.Жадамбааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар, А.Хүрэлшагайг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар, С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар, Д.Энхжаргалыг Худалдан авах ажиллагааны газрын даргаар, М.Галбадрахыг Мал эмнэлэг, үржлийн газрын даргаар, Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргаар тус тус томиллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш