logo
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрчүүдээ хайрлая” лекц уншлаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрчүүдээ хайрлая” лекц уншлаа

2013/03/19

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр бүх эрчүүд болон эрүүл мэндийн салбарын эмэгтэй ажилчдын хань, ар гэрийнхэнд зориулж УДЭТ-д “Эрчүүдээ хайрлая” сэдэвт лекц уншив. 

Сайд илтгэлдээ Монголчуудын дундаж наслалтыг авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7-8 насаар богино насалж байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд архи, тамхи нэн түрүүнд ордог гэдгийг дурдаад архидалтыг эрчүүдийн эр зоригийг мохоох, эх оронч үзлийг унтраах, хүсэл эрмэлзлэлгүй болгох гэсэн их холын бодлого Монгол оронд амжилттай хэрэгжиж байна гэж үздэг хэмээсэн юм. Тиймээс бид өнөөдрөөс эхлээд архи уудаг хүмүүсийг муу хүн гэдэг үүднээс биш өвчтөн гэдэг үүднээс нь хүлээн авч, эмчилж, эрүүлжүүлье гэв.

Мөн эрчүүдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд авч үзэх зайлшгүй шаардлага гарч байгаа нь 20-34 насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 3 дахин өндөр, мөн тэдний нас баралт Монголд насны бүх бүлэгт ихсэж байгаатай холбоотой гэдгийг тэрбээр нэмж хэллээ. Тиймээс “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний хөтөлбөр” боловсруулах ажил ЭМЯ дээр хийгдэж эхэлжээ. ЭМЯ-аасЭрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор тэмдэглэж, эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад чиглэсэн арга хэмжээг энэ өдөр зохион байгуулж байна.

Энэ мэтчилэн олон чухал сэдвүүдийг хөндсөн лекц нэг цагийн турш үргэлжилсэн бөгөөд лекцэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, ЭМЯ-ны ОЭТХ-ийн дарга Д.Гончигсүрэн нарын 500 орчим хүн оролцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш