Английн Ланкашир хотод оршин суудаг нэгэн эмэгтэй охиноо шоронд оруулахыг хүсчээ. Учир нь түүний охин гэрээсээ удаа дараалан хулгай хийсэн байна. Эх нь хулгай хийсэн охиныг нь шоронд хийхгүй, сул чөлөөтэй явуулаад байгаад тус хотын шүүхийг буруутгажээ. 45 настай хатагтай Рут Линч 19 настай Женнис хэмээх охиноо нэг сарын дотор гэрээсээ гурван ч удаа үнэтэй, тансаг эд зүйлс хулгайлсан хэмээн мэдүүлээд байна. Женнис охин эцэг, эхээ эзгүй хойгуур нь Английн Ланкашир хотын Витвортод байдаг гэрээсээ 300 мянган евро, алмаазан шигтгээтэй алтан бугуйвч болон 4000 еврогийн үнэ бүхий “Jaguar” брэндийн цаг зэргийг хулгайлжээ. Хатагтай Линч болон түүний компаний захирал нөхөр нь охиндоо санхүүгийн туслалцаа үзүүлж байр авч өгчээ. Мөн охиныхоо нялх хоёр хүүхдийг асрахад нь тусалдаг байсан аж. Охиндоо ингэж туслаад байхад охин нь санаатайгаар хулгай хийлээ хэмээн тэд үзжээ. Ноён, хатагтай Линч нар хулгайч охиноосоо гадна гурван ч охинтой. Тэдгээр охидууд нь нягтлан бодогч, компанийн менежер, их сургуулийн оюутан гээд бүгд өөр өөрийн гэсэн эрхэлсэн ажил төрөлтэй хүмүүс юм. Харин хулгайч охин нь ажил хийдэггүй бөгөөд хоёр хүүхдээ асардаг байна. Энэ хэргийн талаар цагдаагийхний мэдээлж байгаагаар “Ноён, хатагтай Линч нар шоронд суулгахыг хүсээд байгаа охиндоо маш дурүй. Учир нь тэд охиныхоо ааш занг тэвчдэггүй. Хулгайч охиноос нь бусад нь тэдэнд ямар ч хэрэг төвөг учруулдаггүй” гэжээ. Женнис охин орон гээрээсээ удаа дараалан эд зүйл хулгайлснаа Бернли хотын шүүхийн өмнө хүлээсэн байна. Түүнийг ааш зангаа засч, дахин хулгай хийхгүй хэмээн амалсны дараа шоронд хорихыг нь түр азнажээ.
Д.Амар
Д.Амар