Шинээр сонгогдсон Хятадын удирдагч Ши Жинпинийг Москва хотноо хүрэлцэн ирэхэд түүнийг дагалдан хар өнгийн гадуур хувцас, цайвар цэнхэр өнгийн ороолт зүүсэн эмэгтэй явж байлаа. Энэ эмэгтэй бол мэдээж Хятадын шинэ удирдагч Ши Жинпиний эхнэр Пэн Лиюань юм. Ши Жинпинийг Хятадын удирдагч болсноос хойш түүнтэй хамт олон нийтийн арга хэмжээнд харагдах болсон Хятадын тэргүүн хатагтай дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Тус улсын тэргүүн хатагтайн тухай албаны хүн хэлэхдээ “Бид олон улсад нэр хүндтэй, эрхэмсэг тэргүүн хатагтайтай болохыг үргэлж хүлээж байсан. Бид одоо тийм тэргүүн хатагтайтай боллоо” гэжээ. Мөн нэгэн веб сайтад “АНУ-д Мишель Обама, харин бидэнд Пэн Лиюань байгаа” хэмээн бичсэн нь Хятадын олон хүн шинэ тэргүүн хатагтайдаа сэтгэл хангалуун байгааг харуулж байна. Ингээд Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань гэгч чухам хэн болох тухай товчхон танилцуулъя.Өдгөө 51 настай Пэнийг Хятадын ард түмэн уянгалаг сайхан сапрано хоолойгоор нь андахгүй сайн мэддэг бөгөөд тэрээр эх орны сэдэвтэй ардын дуу дуулдгаараа алдартай. Түүний дуулсан “Манай тосгоноос ирсэн хүмүүс” болон “Тал газрын итгэл найдвар” зэрэг дуунууд нь Хятадын ард түмний сэтгэлд хоногшсон хит дуунууд болж чаджээ. Пэн Лиюань Шаньдун мужид төрсөн бөгөөд урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний эх мужийнхаа урлагийн бригадын гишүүн,харин эцэг нь музейн эрхлэгч байжээ. Пэн Лиюань 14 настайдаа мужийнхаа Дүрслэх Урлаг, Дизайны Их Сургуульд элсэн орж 4 жил суралцжээ. Сургуулиа төгөссөнийхөө дараа тэрээр Бүх Ард Түмний Чөлөөлөх Армийн урлагийн бригадад дуучнаар ажиллаж эхэлсэн. Пэн Лиюань ардын хөгжмөөр мастер цол хамгаалсан бөгөөд одоогоор Бүх Ард Түмний Чөлөөлөх Армийн Урлагийн Академийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Мөн тэрээр Хошууч Генерал цолтой. Пен 1983 оны Цагаан сарын баяраар Хятадын төрийн мэдлийн телевизээр дуу дуулж супер од болсон гэж хэлэхэд хэлсдэхгүй. Түүнээс хойш Пен нөхөр Ши Жинпинээ Коммунист намын нөлөө бүхий хүмүүсийн нэг болтол, Хятадын ирээдүйн удирдагч хэмээн таамаглагдах хүртэл буюу 2007 он хүртэл жил бүр ТВ-ийн гала тоглолтонд оролцож,ая дуугаа өргөсөөр ирсэн. Пен Лиюань уран бүтээлээ тууривахаас гадна олон нийтийн ажилд ч мөн идэвхтэй оролцдог нэгэн. 2009 онд тэрээр Тамхины хяналтын элч төлөөлөгчөөр ажиллаж байсан бол өнгөрсөн жил Билл болон Мелинда Гейтсийн Сангийн дэмжлэгтэйгээр санаачлагдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хэрэгжүүлсэн Сүрье болон ДОХ-ын эсрэг кампанит ажлын элч төлөөлөгчөөр томилогджээ. Хятадын ард түмэн тэргүүн хатагтайгаа Хятадын удирдагч агсан Маогийн дөрөв дэх эхнэрийн сүнс ч гэлцдэг. Учир нь удирдагч Маогийн кино од эхнэр Цзян Цин тус улсын соёлын хувьсгалын үеэр эр нөхөртөө тусалж, төмөр хатагтай хэмээн өргөмжлөгдөж байсан. Яг үүний нэгэн адил Ши Жинпинийг Хятадын удирдагч болоход Пен Лиюаний тусламж, дэмжлэг байгаа гэлцдэг. Ши Жинпин, Пен Лиюан хоёр 1987 онд гэр бүл болсон бөгөөд нэг охинтой. Тэдний охин одоогоор БНХАУ-аас Британи улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байна.
Д.Амар
Д.Амар