logo
Дэлхийн хамгийн шилдэг далайн гаралтай зоогийн газруудыг танилцуулж байна

Дэлхийн хамгийн шилдэг далайн гаралтай зоогийн газруудыг танилцуулж байна

2013/03/27
Далайн гаралтай хоол хүнс нь олон талын ач тустай болохыг эрдэмтэд нотолсон. Далайн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр хүний бие дэх холестрины хэмжээ багасч, жин нэмэгдэх аюулгүй. Мөн уураг ихээр агуулагддагаас  гадна төрөл бүрийн амин дээр баялаг байдаг аж. Япон, Солонгос зэрэг далайд гарцтай Азийн улс орнуудын хүн амын дундаж наслалт өндөр байдаг нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэгтэй холбоотой болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн шилдэг далайн гаралтай зоог хийдэг 10 зоогийн газрыг танилцуулъя. 
 1.Тайландын Самуй арал дээр байрлах “Bang Рo Seafood” зоогийн газар
Энэ газар бол Самуйчуудын уламжлалт далайн хоолоор үйлчилдэг цорын ганц зоогийн газар юм. Та бүхний харж байгаа энэхүү урт ширээний цаана үйлчлүүлэгчид сууж хоолоо амтархан иддэг. Сам хорхой, хавчны мах, наргил модны самар, далайн зараа, загасны дүрс болон наймаалж  зэрэг далайн бүтээгдэхүүнээр хоол бэлтгэдэг байна.

2. Токио хотод байрлах “Sushi Dai” зоогийн газар
Энэ зоогийн газар нь далайн гаралтай хоолныхоо амт чанараар зөвхөн Токио хотод төдийгүй дэлхийд гайхагддаг. Тийм ч учраас уг зоогийн газраар үйлчлүүлэх гэсэн хүмүүс хамгийн багадаа хоёр цаг дугаарлан, хүлээж зогсох нь энүүхэнд.  13-хан хүний суудалтай энэ газрын дундаж хоолны үнэ 5500 иен байдаг бол иж бүрдэл хоол нь 15000 иенээс эхэлдэг байна.
3. АНУ-ын Сиэтел дэх “Walrus & the Carpenter” зоогийн газар
Энэ зоогийн газар Америкт хясаагаар гайхалтай сайхан амттай хоол хийдгээрээ алдартай бөгөөд дотоод загвар дизайн нь хүмүүсийн анхаарлыг татахуйц өвөрмөц, сонин шийдэлтэй. 
4. Вьетнамын Ханой хот дахь “ChаCбThăng Long” зоогийн газар
Вьетнамын өмнөд хэсэгт орших уг зоогийн газар нэлээд эртнийхт тооцогддог.  Могой загас, дун хясаа, хавч гээд төрөл бүрийн далайн гаралтай бүтээгдэхүүнээр хоол хийхээс гадна маш олон төрлийн хачир дагалдаж ирдгээрээ онцлогтой. 
5. Италийн Малфи арал дээрх “Lo Scoglio da Tommaso” зоогийн газар
Уг зоогийн газар нь Италийн алдарт шпагетти, саладыг төрөл бүрийн шинэхэн далайн гаралтай бүтээгдэхүүнтэй хослуулж дахин давтагдашгүй сайхан амттай хоол хийдэг.
6. Английн Бөртон Брэдсток тосгонд орших “Hive Beach”кафе
Уг зоогийн газрын цэсэнд загасаар хийсэн бялуу, шарсан май загас болон шарсан төмстэй хавчны сэндвич зэрэг төрөл бүрийн далайн гаралтай хоол байдаг. Энэ газарт зөвхөн далайн гаралтай хоолонд дурлагсад төдийгүй, амралтаа ая тухтай сайхан өнгөрүүлэх гэсэн жуулчдын цуваа тасардаггүй юм.
Дэлхийн хамгийн шилдэг далайн гаралтай зоог хийдэг 10 зоогийн газрын
7-рт  Грекийн Марати хэмээх газар орших “Pantelis Marathi” зоогийн газар
8-рт Мексикийн Энсенада далайн поомт хотод орших “La Guerrerense” зоогийн газар
9-рт Уругвайн Жош Игнасио хотод орших “Parador La Huella” зоогийн газар
10-рт  АНУ-ын Калифорн мужийн Маршаллд байрлах “Marshall Store” зоогийн газар тус тус оржээ.

Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш