logo
Номхон далайн Гуам, Гавай арлууд дахь америкийн цэргийн баазууд цохилт өгнө гэж БНАСАУ АНУ-ыг айлган сүрдүүлэв

Номхон далайн Гуам, Гавай арлууд дахь америкийн цэргийн баазууд цохилт өгнө гэж БНАСАУ АНУ-ыг айлган сүрдүүлэв

2013/03/27
Ази тивийн болон Номхон далайн Гуам, Гавай арлууд дахь америкийн цэргийн баазууд цохилт өгнө гэж БНАСАУ АНУ-ыг айлган сүрдүүлээд зэвсэгт хүчнээ байлдааны өндөржүүлсэн байдад оруулав. Тус тивийн ба Номхон далайн Гуам, Гавай арлууд дахь америкийн цэргийн баазуудыг дайрахад бэлэн байх тушаал пуужин, их бууны анги нэгтгэлд өгсэн тухай Солонгосын Төв цахилгаан агентлаг мэдээллээ. Өдөөн хатгавал Гуам, Окинава арлууд дахь америкийн баазуудад пуужингаар цохилт өгнө гэж өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын цэргийн дээд командлалын төлөөлөгч сүрдүүлсэн билээ. Энэ сарын эхээр Умард Солонгос одоо хойгт явагдаж байгаа АНУ, Өмнөд Солонгосын хамтын цэргийн сургуулийг эсэргүүцэж, цөмийн цохилт өгнө гэж Вашингтоныг айлган сүрдүүлэв. Түүнээс гадна Пхеньян 1953 онд Солонгосын дайнаас хойш Сөүлтэй байгуулсан гал зогсоох тухай хэлэлцээрийг даган мөрдөхөөс татгалзсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш