Багшаа, багшаа... гээд гүйн ирэх жаахан охин Учралын өмнө зогсоод цамцныхаа хормойгоор оролдоход бүсгүй "гадаа чинь ирчихлээ гараад ир" гэж мессеж бичсэн хайртынхаа зүг яаран
-Миний охин яасан. Яагаад одоо хүртэл яваагүй байгаа юм. Гэрээс чинь хүн ирээгүй юм уу? гээд бараг нэг л амьсгаагаар угсруулан асуухад охин цамцныхаа хормойг оролдсон чигээр толгой дохиж, нулимс цийлгэнэсэн нүдээрээ түүний өөд ширтэн
-Манай аав өнөөдөр бүр орой ирнэ гэсэн. Би ангидаа ганцаараа байхаас айгаад байна гээд тэр л бүлтгэнэх нүдээрээ өрөвдөлтэй ширтэнэ. Бүсгүй хүрэмнийх нь халаасанд чичрэх утасны зүг нэг ширвэж, охиныг хараад
-За тэгвэл багштайгаа цуг юманд явж байгаад ирэх үү. Тэгээд хоёулаа сургууль дээрээ буцаж ирээд аавыг чинь хүлээе гэтэл охины нулимс гялтганах нүдэнд баярын оч гялбаж
-Тэгье... тэгье гээд халуу дүүгсэн бяцхан гараараа бүсгүйн гараас атгаж ганц хоёр хүүхэд гарч явсан сургуулийн хаалга зүг чирэх шахам урагшиллаа. "Багшаа хурдлаарай. Хоёулаа юугаар явах юм бэ. Автобусаар явах уу. Аав бид хоёр дандаа явдаг юмаа. Цонхоор юм хараад л гоё тэ" хэмээн зогсоо зайгүй шулганах жаахан охинд хөтлүүлэн алхлах гоё ч юм шиг. Гуниг бүгшсэн сэтгэл цэлмэх шиг басхүү зогсоо зайгүй шулганах бяцхан амьтан нэг л дотно санагдана. Бодолдоо дарагдан явсаар нарны туяанд нүд гялбахад бодлоосоо салж Хуягааг хайн ийш тийш ширтэхэд байн байн цагаа харан байж ядан хар машины хамрыг түшин зогссон залуу түүнийг олж хараад уцаарлах мэт хаалгаа онгойлгон жолооныхоо ард суучихлаа. Магадгүй түүнийгээ өөдөөс нь инээмсэглэн ирж тэврээд, машиныхаа хаалгыг онгойлгон өөрийг нь суулгаасай гэж хүсдэг мөрөөдөл нь унтарчихлаа. Учрал урамгүйхэн ч энэ байдлаа сэтгэлдээ л нууцлан өөрийгөө хүчлэн байж инээмсэглээд машины ард хаалгыг онгойлгон охиныг суулгаад харин өөрөө урд талд найз залуугийнхаа дэргэд суун:
-Миний хайр удаан хүлээсэн үү? Хаашаа явах юм гээд инээмсэглэхдээ үнсэхийг хүсэж байсан боловч түүний ууртай харцанд цохиулах мэт болж чимээгүй урагшаа харлаа.
-Хэн юм бэ? гэж ууртай дуугарах залуугийн асуултанд
-Манай ангийн хүүхэд. Аав нь ажилтай гээд орой ирнэ гэсэн гэнээ. Хоёулаа хамт явж байгаад хэдэн цагийн дараа буцаад сургууль дээр хүргээд ирье гэж хэлэхдээ бүсгүй юу ч анзааралгүй машины доторхыг ажин хөгжилтэй байх охины зүг харан инээмсэглэхэд залуу
-Чи эдний аавтай нь ямар холбоотой болоод ажлаа тарчхаад байхад хүртэл хүүхдийг нь малладаг юм бэ гэхэд охиныг харан инээмсэглэж байсан бүсгүй аянгад цохиулах мэт давхийн
-Юу гэнээ. За Хуягаа минь больж үз. Одоо бүр ийм зүйл ярьдаг болох нь уу. Чи хаашаа явна гээд байсан юм. Тийшээ чинь явбал явъя эсвэл би өөрөө машин бариад явчихъя гэхдээ түүнийг аргадна гэж итгэн "аргадахад нь жоохон тунина аа" гэж бодож амжлаа
-Тэгвэл би амжихгүй. Тэглээ ч ажил ихтэй байна. Чи өөрөө яв гэсэн залуугийн үг түүний сэтгэлийн шархыг улам нэмж алаг нүднийх нь аяганд нулимс цийлгэнүүлж орхилоо. Учрал охиныг хөтлөн машинаас бууж машин холхилдох зам зүглэн явахдаа Хуягааг араас нь дуудан "найз нь тоглосон юмаа. Найзыгаа уучлаарай" гэж хэлэх болов уу хэмээн хүлээсэн ч урдхан харагдах замаар залуугийн машин хурдлан давхихад гомдол тээсэн цээжинд нулимс үерлэн байхыг мэдэрсэн ч охин "Багшаа хоёулаа одоо тэр гоё машинаар явахгүй автобусаар явах юм уу" гэхэд нь түүнийг өхөөрдөн инээмсэглэчхэв.
-Үгүй ээ хоёулаа өөр машинд сууя гээд гар өргөхөд цагаан саарал өнгийн харваас таксинд явдаггүй бололтой жижиг жип машин зогсож тэднийг суухыг урилаа. Охин машинд суусан даруйдаа нулимс цийлгэнүүлж, зангирсан хоолойгоор
-Багшаа, манай ээж өвдөөгүй байхад аав бид 3 дандаа ийм машинаар явдаг байсан гэх нь зүрх шимширмээр. Басхүү Учрал хагас жилийн турш энэ ангид багшилчхаад ангийнхаа хүүхдүүдийн хувийн амьдралыг нэг их мэддэггүй ээ ухаарлаа. Зургаахан настай мөртлөө бяцхан охины сэтгэлд байх гунигийг мэдрэх шиг.
-Сайн уу. Учралаа гэх танил дуугаар жолоочийн зүг хараад тэр гээд нэр өгчихөж чадсангүй.
-Танихгүй байна уу. Би Батаа л байна ш дээ. 10 жил нэг ангид сурчихаад танихгүй байна уу гэхэд нь хуучин дурсамжаа ухаж ухаж 10 жилд байхад 3-р салааны бил үү ямартай ч хамгийн арын ширээнд суудаг байсан доожоогүй хүү санаанд нь бууж тэр нэг хавар хайрын захиаг нь өөдөөс нь шидэж байсан өөрөөсөө ичих шиг болов.
-Аан. За сайн уу. Чи ч танигдахгүй болжээ гэсээр сургуулийн хажууд зогссон машинд 10 жилийн дурсамжаа ам уралдан ярилцаж байсан тэдний яриаг таслан охин
-Багшаа, багшаа гэж түүний мөрнөөс татаж
-Миний аав ирж байна гэсээр машины хаалгыг онгойлгон зайрмаг барьсан 30 шүргэж яваа болов уу гэмээр залуугийн зүг гүйлээ. Учрал ч мөн тэр зүг явсаар охиноо тэврэн уйлах аавын дэргэд очиход охин мөн л юу ч ойлгохгүй нүдээр аавыгаа ширтэж өнөөдөр болсон явдлаа нэгд нэггүй шулганаж байлаа. Учрал:
-Сайн байна уу? гэхэд тэрээр ядруухан гараараа нулимс урссан хацраа шувтраад
-Сайн. Сайн байна уу өнөөдөр манай хүн хагалгаанд ороод охиноо оройтуулчихлаа. Миний охин танд төвөг удаагүй биз гэхэд
-Үгүй дээ. Их сайн охин шүү гээд охины үсийг илэнгээ
-Тэгээд хагалгаа ямар болсон бэ. Маргадын ээж ямар өвчтэй юм бэ? гэхэд залуу гунигтай хэрнээ басхүү баяртай харцаар удаан ширтэж
-Манай хүн хорт хавдартай байсан юмаа гээд хэсэг чимээгүй болоход нулимсаа залгилж байхыг нь мэдэрсэн Учрал дэмий зүйл асуучихав уу даа гэж бодон зогстол залуугийн хоолой илт сэргэн
-Гэхдээ одоо зүгээрээ. Сая авахуулчихсан. Одоо хавдар байхгүй гэсэн гээд инээмсэглэх нь бүсгүйн сэтгэлд байсан бүхий л гунигийг хийсгэчихлээ.
-За ашгүй дээ гээд санаа амарсан байдлаар инээмсэглэх бүсгүй тэдний өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж байлаа.
Аавдаа тэврүүлэн "баяртай" хэмээн гараа даллах охины араас бодлогошрон зогссон Учралд "Би чамайг хүргээд өгөх үү" гэх залуугийн хоолой хавар ирснийг санууллаа.
Хайр чи хаврыг дууддаг юм уу, эсвэл хавар чи хайрыг дууддаг юм уу?
Ж.Эрхэмцэцэг