logo
Канадын экспортын хөгжлийн агентлагийг  Монголд байгуулах боломжтойг онцлов

Канадын экспортын хөгжлийн агентлагийг Монголд байгуулах боломжтойг онцлов

2013/03/28
   Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд тус улсын дөрөв дэх том хот-нийслэл Оттава хотноо айлчлах үеэрээ 2013.03.26/ Канадын экспортын хөгжлийн агентлагийн удирдлагуудтай уулзлаа.

   Энэ агентлаг нь 1944 онд байгуулагдсан. Өөрийн улсын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагч нарт санхүүгийн эрсдлийн даатгал, менежментийн арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг байгууллага юм. Харилцагчдынх нь 80 гаруй хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид эзэлдэг байна. Хэдийгээр Засгийн газрын байгууллага ч гэлээ өөрийгөө санхүүжүүлдэг аж. Байгуулагдснаасаа хойш нийтдээ 780 орчим тэрбум канад долларын экспортын болон хөрөнгө оруулалтын санхүүжилтыг дотоодын компаниуддаа олгосон тухайгаа тус агентлагийн удирдлагууд уулзалтын үеэр танилцуулсан байна.

   Уулзалтын үеэр Канадын экспортын хөгжлийн агентлагийг Монголд байгуулах боломжтойг талууд онцолсон байна.

  УИХ-ын дарга З.Энхболд “Канадын экспортын хөгжлийн агентлагийн олон жилийн туршлагаас суралцах зүйл их байна. Бид зөвхөн уул уурхайг онцолсоор байгаа. Уул уурхайгаас гаднах салбаруудын экспортыг анхнаас нь дэмжихгүй бол тэр салбар хөгжихгүй нь харагдаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш