logo
“Cиликат” компани ширхэг хувьцаагаа 225 төгрөгөөр борлуулахаар болжээ

“Cиликат” компани ширхэг хувьцаагаа 225 төгрөгөөр борлуулахаар болжээ

2011/08/02
Манай улсын шохой, хөнгөн бетон блокны “Силикат” компани Монголын хөрөнгийн биржид гурван тэрбум 500 ширхэг хувьцаа байршуулж  арилжих болсноо өнөөдөр мэдэгдлээ. Хувьцааны 80 хувийг томоохон хөрөнгө оруулагч нарт санал болгосон аж. Харин 20 хувь буюу 16.222.300 ширхэг хувьцааг нэг бүрийн үнийг 225 төгрөгөөр арилжихаа олон нийтэд зарлаад байна. Нэг жилийн дараа хувьцааны үнэ 325 төгрөг буюу 100 төгрөгөөр өсөх боломжтой гэсэн урьдчилсан тооцоог хийсэн байна. Шохой зэс, төмрийн хүдэр, зэргийг баяжуулахад чухал ач холбогдолтой стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрэлт хэрэгцээ их,өргөн зах зээл байгаа учир хувьцаа борлох боломж байгаа МХБ-ийн Хэрэг эрхлэх газрын дарга Г.Саруул, “БиДиСек” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Лхагвадорж, “Силикат” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Содбилэг нар  ярьж байна. Тус компани 2010 оноос “БиДиСек” компанитай хамтран хувьцаагаа гаргахаар хамтарч ажилласнаар ийнхүү жил хүрэхгүй хугацаанд гаргасан байна. 1966 онд шохой, силикат тоосгоны үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдаж, Монгол Улсын ханын материалын хэрэгцээний 25  хувийг дангаараа хангаж байсан томоохон үйлдвэр  өнөөдрийн байдлаар шохой, хөнгөн блок үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 30 хувьд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компанийн андеррайтер компаниар “БиДиСек”  компани ажиллаж байгаа юм.

Ц.Мягмарбаяр
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш