logo
8-р сарын 1-нээс 10 хоног зам хаахаар боллоо

8-р сарын 1-нээс 10 хоног зам хаахаар боллоо

2011/08/01
Нийслэлийн авто замын засварын ажил ид өрнөж, товлосон хугацаанаас нь өмнө дуусгахын тулд аль аль талдаа анхаарал хандуулан шургуу ажиллаж байна.
Автозамыг дүүрэг тус бүрээр нь хэсэгчлэн хааж, засварын ажлыг өрнүүлж байгаа бөгөөд энэ удаад өнөөдөр орой буюу 8-р сарын 1-ний үдшийн 22 цагаас эхлэн 8-р сарын 10-ныг дуустал 10 хоногийн турш Сонгинохайрхан дүүргийн 5-р баазын төмөр замын фрезэрээс баруун тийш Сонсголонгийн уулзвар хүртлэх 1 км авто замыг бүрэн хааж, зам засварын ажил хийгдэх боллоо. Иймд жолооч та замаа зөв сонгон, түгжрэл хүндрэл үүсгэхгүйгээр хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
www.shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш