logo
ХААН банк-Таны итгэж болохгүй банк (ХААН банкны өнцгүүд)

ХААН банк-Таны итгэж болохгүй банк (ХААН банкны өнцгүүд)

2011/08/02
Өнцөг №1: Хөдөөнийхөнд Банкны үйлчилгээг ойртуулах гэж байгуулагдсан... Улс орон даяар салбар нэгжтэй арилжааны банк болов.
Өнцөг № 2: Менежмент муугаас дампуурч асан түүх бий... Банкууд шил шилээр даран дампуурч эхэлсэн үе.
Өнцөг № 3: Засаг бүх алдагдлыг нь татвар төлөгчдийн мөнгөөр дарсан... Өргүй болмогц хувьчлал явагдав.
Өнцөг №4: 65 хувьд нь Япон, Америкийн компани, хувь хүмүүс эзэгнэж, 25 хувьд Монголын ганц гэр бүл эзэн суув... Хувьчлал шударга болсон л гэж найдахаас.
Өнцөг № 5: Монголын төр бүх үйлчилгээгээ даатгасан... Баярласан хэрээ “хэрэглэгч та хаан” гэж бархирч байлаа.
Өнцөг № 6: Улс даяар 500 салбар нэгжтэй, хамгийн том арилжааны банк болов... Нийт айл өрхийн 80 гаруй хувийг овоо хараандаа авсан.

Өнцөг № 7: Монгол орныг өрийн сүлжээнд бүрэн оруулсан... Уг нь үлгэрт л харгис ХААН л алба гувчуураар түмнээ туйлдуулдаг тухай гардаг.
Өнцөг № 8: Төрөөс зарласан тендер болгоныг өөрийн болгодог... Банкны ашиг зузаарч иргэд өрөнд унадаг урвуу пропорциональ хамааралтай. 
Өнцөг № 9: Гүйцэтгэх захирал нь гадаад зөвлөх найзтайгаа хамт жилдээ 2,077 тэрбум төгрөгийн цалинтай байсан... Тасарчихжээ. 
Өнцөг № 10: Ээмэг бөгжхөн барьцаалан жижиг зээл олгохыг ломбард гэнэ... Мал сүргийг эзэнтэй, орон гэртэй нь барьцаалан хүүлэхийг ХААН ломбард гэнэ.
Өнцөг № 11: ХААН ломбарднаас зээл авсан малчин нүүдэл суудал хийх нь хориотой... Барьцаа нь оршин суух хаяггүй болчих гээд байгаа тул.
Өнцөг № 12: Монгол улсын мал тооллого болов... Хөдөөний малчин малаа хэний нэр дээр тоолуулахаа мэдэхээ байсан.
Өнцөг № 13: Нийслэлчүүд ХААН банкны малыг онд мэнд оруулах гэж хандив цуглуулсан үе бий... ХААН-д өртэй малчин амиа хорлосон гэгддэг юм билээ. 
Өнцөг № 14: Төр малч¬дын банкны өрийг сон¬гуу¬лиар амласан 1,5 сая төг¬рөгөөр хаах санал гараад байгаа...  ХААН банкны лобби ч байж мэднэ.
Өнцөг № 15: Тэгш их ойгоор ХААН Банкны удирдлагууд төрийн дээд одонгоор шагнагдлаа... Улам олон иргэдийг зээлэнд хамруулах итгэл хүлээлгэж байгаа нь тэр.
Өнцөг № 16: Глобал Файнанс сэтгүүлийн “Шилдэг банк”-аар дахин тодров... Монголчууд өрийн сүлжээнд бүрэн хамрагдсаныг дэлхийд хүлээн зөвшөөрөв.
Өнцөг № 17: Зээл авч ашиг өгдөггүй, том хадгаламжаар бэл нэмдэггүй “жир” иргэд илүүдэж эхлэв... Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх.
Өнцөг № 18: Хаан банкаар 1,2 сая хүн “Хүний хөгжил” сангийн мөнгөө авдаг байлаа... Одоо бол өөр орлогогүй “муухай үнэртэй”-чүүдийг “пялах” болжээ. 
Өнцөг № 19: Ард түмэн нь баян ядуугаараа ялгаварлан гадуурхагдах болов... Ядуус байгаагүй бол ХААН дампууралтайгаа авслагдах байсан нь түүхэн үнэн.  
Өнцөг № 20: Гэтэл Д.Батсайхан гэдэг за¬хирал төрийг бүх үйлчилгээгээ ав хэмээн томров... Гадаад ноёныг дагаж галуу хөлөө хөлдөөж байгаа нь тэр.
Өнцөг № 21: “Хүний хөгжил” тараахгүй ч “Цалин тэтгэврийг бид тараана” хэмээн элийрэв... Хэрэглэгч, захиалагч, ХААН гурвын хэн нь Хаан бэ. 

Өнцөг № 22: Монголчуудын халааснаас хумсалсаар өндийснөө таг мартсан хэрэг...  Санана гэж горьдсоны гарз юм байна.
Өнцөг № 23: Сумын сургуулийн захирал өргөмжлөл авсанаа гайхуулна... “Бүх багш нараа цалингийн зээлд хамруулсан”-д Хаан банкны зүгээс талархсан эд.
Өнцөг № 24: Хамгийн их АТМ-тай банк... АТМ Антарктидад ч бий. Гэхдээ гадаа биш. Учир нь “хаан хэрэглэгч” даарах ёсгүй.
Өнцөг № 25: Хаан банкинд хадгаламж эзэмшигчийн данс гэнэт хоосров... Нэг теллер нь хусчихаж.
Өнцөг № 26: Хуурамч материалаар харилцагчийнхаа мөнгийг авсан теллерийн өмнөөс хариуцлага хүлээхгүй... ТАНЫ ИТГЭЖ БОЛОХГҮЙ БАНК-ХААН БАНК.

Э.Болор
www.shuum.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш