Умард Солонгосын эрх баригчид НҮБ-ын АЗ-д хандан Солонгосын хойгийн байдал хурцдсанд анхаарал тавихыг уриалсан тухай Солонгосын Төв цахилгаан агентлаг (KCNA) мэдээллээ. «АНУ ба Өмнөд Солонгос дахь түүний тоглоомын этгээдүүдийн цөмийн дайн өдөөх ажиллагаанаас болж Солонгосын хойгийн байдал тун хурцдсан» гэж Пхеньяний мэдэгдэлд өгүүлжээ. Өнгерсен мягмар гаригт БНАСАУ пуужин - их бууны анги нэгтгэлээ байлдааны бэлэн байдалд оруулав. Тушаал стратегийн пуужингийн ба алсын тусгалтай их бууны анги нэгтгэлийг хамрав. АНУ-ын эх газар ба Гуам, Гавайи арлуудад цохилт өгөхөд бэлэн байх тушаал пуужингийн анги нэгтгэлд өгсөн юм. АНУ Пхеньяний ийм сүрдүүлгийг анхааралдаа авсан гэж Пентагоны төлөөлөгч Жорж Литтл мэдэгдлээ.