Пакистаны эрх баригчид Исламабадад ажлын айлчлал хийх зөвшөөрөл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид өгөхөөс татгалзав. Энэ оны 5-р сарын 11-нд бүх нийтийн парламентын сонгууль явагдаж, шинэ засгийн газрыг эмхлэн байгуулснаас хойш Пакистанд хүрэлцэн ирэхийг америкийн дипломат ажилтанд зөвлөсөн гэж пакистаны «Нейшн» сонинд бичжээ. Пакистаны дипломат эх сурвалжийн сонинд мэдээлснээр Керри Афганистанд ажлын айлчлал хийгээд Пакистанд айлчлах төлөвлөгөөтэй байсан.
Керри өнгөрсөн даваа гаригт Афганистанд урьдчилан зарлаагүй айлчлал хийсэн билээ. Өөрий нь айлчлалыг болиулсны дараа Керри Терийн нарийн бичгийн даргын дэд туслах ба АНУ-ын ерөнхийлөгчийн онц эрхт төлөөлөгчийн Афганистан, Пакистан хоёр улсын асуудал эрхлэх тэргүүн орлогч Дэвид Пирсийг Исламабад руу арга буюу явуулав. Пирс Пакистаны нийслэлд хүрэлцэн очиж, Афганистаны дотоодын зохицуулалтын асуудлыг ГХЯ-ны удирдагчидтай хэлэлцсэн юм.