Улсын хэмжээнд 18 аймаг, дүүрэгт адууны томуу өвчний сэжиг илэрснээс 14-т нь батлагджээ. Харин Баян-Өлгий, Завхан, Өмнөговь аймагт тайван.
Адууны томуу өвчин болон улсын хэмжээн дэх гамшгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд наймдугаар сарын 1-ний өдөр Улсын онцгой комиссын хурлыг зарлан хуралдуулсан байна.
Мэргэжлийн байгууллагынхны мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг орчимд байсан уяачдын адуунд томуу өвчин гарсан нь 7 дугаар сарын 09-ний өдөр хийсэн шинжилгээгээр батлагдсан аж.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар мөн сарын 27-ны өдөр асуудлыг хэлэлцэн шуурхай арга хэмжээ авахыг холбогдох сайд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгаж, шаардлагатай хөрөнгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас гаргахаар шийдвэрлэсэн байна.
Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Нийслэлийн Мал эмнэлгийн газрын явуулын үйлчилгээний цэгт 9 эмч ажилласан бол холбогдох байгууллагууд уралдахаар бүртгүүлсэн бүх хурдан моринд үзлэг хийн, ил шинж тэмдэгтэй адууг уралдуулахгүй байх арга хэмжээ авч байжээ. Мөн малын эмийн сангийн үйлчилгээ эрхэлдэг 3 аж ахуйн нэгж үйлчилгээ үзүүлсэн байна.
Адууны томуу өвчин хүйтний улиралд буюу хавар 03-05 дугаар сард, намар 09-11 дүгээр сард дэгддэг учир 10 дугаар сард дэгдэлт гарах эрсдэл өндөртэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. “Биокомбинат” улсын үйлдвэрийн газар шаардлагатай хэмжээний вакциныг 10 дугаар сарын 1 гэхэд үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой хэмээн Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга З.Батсүх уг хуралдааны үеэр хэллээ.
Адууны томуу өвчин нь халуурах, ханиах, өвс, тэжээлд дургүй болох, хөөж туух үед ханиах зэргээр илэрдэг, амьсгалын замын хурц халдварт өвчин юм байна. Өвчтэй адуу, түүнд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, томуугийн вирусээр бохирдсон тэжээл, ус, байр сав, жүчээгээр дамжин халдвар тархдаг гэнэ.
Адууны томуу өвчин манай улсад 1974-1975, 1983-1984, 1993-1994 онд бүх аймгийг хамарсан цар тахал хэлбэрээр гарч 6 сар хүртэл хугацаагаар үргэлжилж байжээ. 2007-2008 онд Ховд аймгийн Булган суманд гарсан томуу өвчин их хэмжээний хохирол учруулж, бүх нутгийг хамарсан эпизоот хэлбэрээр дэгдэж байсан байна.
Мэдээллийг сонссоны дараа Засгийн газрын 7 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүргийг яаралтай хэрэгжүүлэхийг Шадар сайд М.Энхболд холбогдох байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Shuum.mn