Гадаад харилцааны сайд Л.Болд Олон Улсын Улаан Загалмайн хорооны Бүсийн төлөөлөгчийн газрын дарга Тиери Мейрат, тус төлөөлөгчийн газрын зөвлөх Ричард Десгагне нарыг 3 дугаар сарын 27-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Ноён Тиери Мейрат Олон Улсын Улаан Загалмайн хорооны үйл ажиллагаа болон Бээжин дэх ОУУЗХ-ны Бүсийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны талаар болон Монгол Улсад хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Гадаад Харилцааны сайд Л.Болд Олон Улсын Улаан Загалмайн хороо хүмүүнлэгийн салбарт үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгаад талархан, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд Монгол Улс цаашдын хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.