Вашингтон мужийн Сиэтл хотоос өмнө зүгт 80 километрийн зайд орших бүс нутагт их хэмжээний хөрсний гулгалт үүссэний улмаас аюулд ороод байсан 34 айлыг нүүлгэн шилжүүлэх ажил дууссаныг орон нутгийн засаг захиргаа мэдэгдлээ.Л хагва гаригийн өглөө аврах багийнхан нэг хүнийг байшинд дарагдахаас аварсан байна.Онцгой байдлын албаныхны мэдээллэж байгаагаар 11 хүнийг завиар нүүлгэн шилжүүлжээ. Учир нь хөрсний гулгалтаас болж зам гүүр хаагдсан юм. Лхагва гаригийн үд дундад “Whidbey” арал дахь хөрсний гулгалт үргэлжилсэн хэвээр байлаа. “Энэ байдал ойрын үед намжихгүй. Хөрсний гулгалт маш их байна” хэмээн Онцгой Байдлын Хэлтсийн ажилчин Эрик Брүк ярьж байлаа. Энэ арал дээр оршин суудаг айл өрхүүдийн ихэнх нь зуны байшинд амьдардагаас гадна хөрсний гулгалт бий болох үед гэртээ эзгүй байжээ. Хөрсний гулгалтын улмаас одоогийн байдлаар ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй байна. Хөрсний гулгалтын улмаас ойролцоогоор 400-500 метр га газар нурж сүйджээ. Ойрын үед энэ бүс нутагт хүчтэй бороо ороогүй учраас ийм томоохон хэмжээний хөрсний гулгалт явагдана гэдгийг мэдээгүй аж. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ бүс нутаг хөрсний гулгалтанд ихээр өртөж байсан түүхтэй. Энэхүү үзэгдэл айл өрхүүдэд аюултай болохыг гео-техникийн шинжээч хэлж байлаа. Хэрэв хөрсний гулгалт тогтворжвол нутгийн зарим иргэд буцаад орон гэртээ харихад бэлэн байж болох ч газар сүйдсэний улмаас төв зам хаагдаж, гэртээ хүрэхэд хүндрэлтэй байх бололтой.
Д.Амар
Д.Амар