АНУ-ын Мичиганы Их Сургуулийн эрдэмтэд хоёр толгойтой нэг биетэй махчин загасыг судалжээ. Энэ талаар тус сургуулийн профессор Майкл Вагнер ярихдаа “Энэ маш сонирхолтой бас их ховор тохиолдол. Дэлхийн байгалийн түүхийн нэг хэсэг болсон энэ баримт бидэнд байгаа нь сайхан хэрэг” гэжээ. Профессор Вагнер болон түүний багийнхан хоёр толгойтой энэхүү загас нь мөн хоёр тусдаа зүрхтэй, гэдэстэй болохыг олж тогтоожээ. Гэхдээ уг загас нэг эх биетэй бөгөөд мөн нэг сүүлтэй юм байна. Загасыг анх 2011 оны 4-р сарын 7-нд Мексикийн булангаас олжээ. Нэгэн загасчин уг загасыг барьсан бөгөөд барьсныхаа дараа ходоод хүртэл нь тайрахад дотор нь загасны түрс байсан байна. Хоёр толгойтой загас “Florida Keys Community College”-ийн Далай судлалын тэнхимээс нарийн судалгаа хийхээр Мичиганы Их Сургуульд хүргэжээ. Загасан доторх түрс нь мөн ижил хоёр толгойтой, нэг биетэй байх байсан талаар эрдэмтэд хэлж байлаа. “Та бүхэн хоёр толгойтой үлэг гүрвэл, могой зэрэг амьтдыг цаашид харах болно. Учир нь ийм төрлийн амьтад бий болж байгаа. Хэвийн бус энэ амьтад цаашид гарч ирэх хандлагатай байна” хэмээнпрофессор Вагнер ярьсан юм.
Д.Амар
Д.Амар