Мягмар гаригт АНУ-ын томоохон хонжворт сугалаануудын нэг болох “Powerball” сугалааны ялагчаар Доминикан улсын цагаач эр тодорлоо. Нью-Йорк хотын захад амьдардаг дэлгүүрийн эзэн байсан Педро Куезада Нью-Жерси дэхь сугалааны газраас 338 сая америк доллар хожсон хэмээн албаныхан хэлж байлаа. Албаныхны ярьж байгаагаар Куезада хонжвороо бэлэн мөнгөөр авахыг хүссэн учраас бүх татвараа төлсний дараа түүний гар дээр 221 сая америк доллар юмуу эсвэл ойролцоогоор 152 сая америк доллар очих ажээ. “Powerball” сугалааны дөрөв дэх азтанаар тодорсон тэрээр өнгөрсөн оныг хүртэл өдөрт 15 цагийн турш хөдөлмөрлөдөг байжээ. “Би түүнийг одоо тэтгэвэрт гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хонжворт сугалааны газрын захирал Кароле Хедингер хэлж байлаа.Харин хожсон мөнгөө хэрхэн зарцуулах талаар Куезада ярихдаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, өөрийн нөхөддөө туслахад хэрэглэнэ гэжээ. Мөн эхнэртэй хүссэн зүйлийг нь авч өгөхөө амласан байна. Сүүлийн жилүүдэд Куезадагийн гэр бүл их зовсон талаар хөршүүд нь сонин хэвлэлд мэдээлжээ. Хоёр жилийн өмнө гэрт нь хулгай орж үнэтэй бүх зүйлээ алдсан бол жилийн өмнө дэлгүүрт нь гал гарчээ. Гэсэн ч Куезада хүнд хэцүү энэ цаг үеийнхээ тухай огтхон ч дурсдаггүй ажээ. Куезадагийн гэр бүл 1980 онд Доминиканы Жарабакоа хотоос АНУ-д нүүж ирсэн юм. 42 мужид үйл ажиллагаагаа явуулдаг Powerball сугалааны азтан 175 саяд нэг тодордог байна.
Д.Амар
Д.Амар