Ерөниийлөгчийн сонгууль хаяанд тулчихлаа. Улс төрийн намууд төдийгүй өөрийгөө энэ сонгуульд өрсөлдөх ёстой гэж бодсон хүмүүс ч дор дорноо нүхээ ухаж, хөлсний бичээч нараараа өөрийгөө магадлал өндөр, ард түмэн түүнд хайртай гэхчлэн суртал ухуулгаа хийж, хэвлэл мэдээллээр бөмбөгдөж байх. Тэгдээр мэдээлэлд хамгийн олон давтамжтай дурдагдаж, ерөнхийлөгч болох магадлал өндөртэй хэмээгдэж буй хүн бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Саяхан нийтлэлч Баабар өөрийнхөө санхүүжилтээр гэж тодотгосон дараагийн ерөнхийлөгч хэн болох магадлалтай талаарх урьдчилсан судалгаагаа танилцуулсан юм. Тэрээр судалгаандаа, “Сонгуульд хэн ч нэр дэвшлээ гэсэн нэг талд нь одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж, нөгөө талд нь бусад нь зогсох болно. Энэ бол судалгаа явуулахаас өмнөх бодит байдлын постулат өгөгдөл” гэжээ. Харин хоёр шатлалтай сонгууль явуулбал хоёрдугаар шатлалаар Ц.Элбэгдоржийг ялж, дараагийн Ерөнхийлөгч болох шанс 1. Улаан, 2. Энхтөвшин, 3. Тэрбишдагва гэсэн судалгааны дүн гарсан гэнэ. Ер нь энэ судалгаатай судалгаагүй угаасаа олны дунд дараагийн ерөнхийлөгч яах аргагүй Ц.Элбэгдорж байх гэсэн таамаг аль хэдийнэ өрнөөд эхэлчихжээ. Яах ч аргагүй өнгөрсөн хоёр сонгуулиар Ардчилсан нам олонх болж, ирэх сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж өөрийн гартаа бараг бүх хөзрөө атгачихсан учраас дээрх дүнтэй нэг их маргах ч шаардлагагүй. Уг нь Ц.Элбэгдоржтой эн зэрэгцэж, өрсөлдөөнд ана мана үзнэ гэж харж байсан хүн бол экс Ерөнийлөгч Н.Энхбаяр. Гэвч түүний хувьд гэнэтхэн ялтан болж, хоригдооод өрсөлдөөнөөс мултарчихсан. Тийм ч учраас судалгааг гаргасан нийтлэлч төдийгүй, өрсөлдөгчгүй хэмээн мушийж суугаа Ерөнхийлөгч, түүний гар хөлүүд Н.Энхбаяргүй гаргасан дүгнэлтдээ бардам байхаас өөрцгүй. Уг нь Н.Энхбаяр ялтан биш өрсөлдөгч байх боломж байсан, бас одоо ч байсаар байгаа гэж намын нөхөд нь үздэг юм билээ. Тэр үндэслэлээ улс төрийн хэлмэгдүүлэлт явагдсан, цагаатгах ёстой гэдэг байдлаар тайлбарладаг. Үнэхээр хэлмэгдүүлэлт явагдсан бол чухам хэн, юуны тулд хэлмэгдүүлсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд энгийн логик дүгнэлт хийгээд үзье.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас журмын нөхөд болох Элбэгээ болон одоогийн хотын мир Үүл хоёр нэр дэвшиж сунгаанд оролцож байв. Гэхдээ Элбэгээ илүүрхэж, Үүл баатар гомдол заналтай хэлтгий үг тэр үедээ хэвлэлээр чулуудаж байсан удаатай. Сонгууль ч болгоороо болж Элбэгдорж ерөнхийлөгчийн сэнтийд заларчихав. Тухайн үед Ц.Элбэгдоржийг гадны захиалгатай улстөрч, Америкаас санхүүжилт авч жагсаал зохион байгуулсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлынхаа санхүүжилттэй холбоотой хандивын уулзалт Солонгост зохион байгуулсан гээд монголд элэгүй мэдээллүүд хэвлэлийн хуудсанд гарч байсан. Нөгөө талаар монголын өмнөө барьдаг эрдэмтэн, судлаачид Оюутолгойн гэрээг ашиггүй гэрээ гэдгийг дуу нэгтэй хэлж, гэрээг хийсэн, хийх нөхцлөөр нь хангаж өгсөн хүмүүс улс орноо худалдчихсан гэдэг дүгнэлтийг гаргаад байгаа. Тэдгээр улсаа худалдсан гэгдээд байгаа хүмүүсийн тоонд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ц.Элбэгдоржийн нэр холбогдож, хэлэгддэг нь бас л зүгээргүй тохиолдол. Хэлсээр байхад үгээ хэлж, үнэнийг тодруулахын оронд чимээгүй сууж хамгийн сайн гэрээ гэж хаацайлаад байгаа нөхдүүтэй хариуцлага тооцох нь битгий хэл хамтраад сууж байгаа нь үнэн ч юм уу гэж хардахаар. Европын холбооны элчин сайдуудыг хүлээн авч уулзах үеэрээ тэрээр, “Оюутолгойн гэрээний талаарх миний байр суурь тодорхой. Яахав энэ гэрээ бидэнд сургамж болж үлдэх байх” гэж хэлсэн гээд бод л доо. Уг нь манай Ерөнхийлөгч хамгийн сайн ярьдаг, сайхан ч шоу хийчихдэг чиглэсэн дипломагүй болохоос биш мэргэшсэн шоу менежер гэдгийг хэн хүнгүй мэднэ дээ. Гэхдээ энэ удаад тэрээр дэндүү бүдүүлгээр ард түмнээ доош нь хийсэн юм. Түүний сургамж болог гээд хэнэггүй хэлээд байгаа Оюу толгойн орд нь ашиглалтад орвол одоогийн Эрдэнэтээс гурав дахин том, эдийн засагт үзүүлэх нөлөөллөөрөө хоёр дахин их гээд байгаа. Ингээд бодохоор Элбэгдорж ерөнхийлөгчид энэ улсын төлөөх сэтгэл үгүйн дээр, эв нэгдлийг хангах сонирхол ч алга. Яг энэ нөхцөл байдал нь Н.Энхбаяртай ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд том бул хар чулуу болсон гэхэд болно. Шуудхан хэдэхэд ялагдалд хүргэнэ. Үүнийгээ ч мэдэж байсан учраас аль 2009 оноос эхлэн өрсөлдөгчөө үгүй хийх их ажил өрнөсөн байдаг юм.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль өртөг өндөртэй дуу, клиптэйгээр эхэлж байв. Ардын намынхан үнэтэй дуучдад мөнгө хайрлахгүй цацаж байхад нөгөө талд нь Ардчилсан нам цэрэг арми, буу шийдмээр өнгөлж хүчирхийлэл, дарангуйллаар түрэмгийлсэн Төлөө гэдэг дуугаар олны анхаарлыг их татсан нь хожмын хэлмэгдүүлэлт, дарангуйллын дохио байсныг нэг их олон хүн анзаараагүй, одоо ч ойлгоогүй явна. Үндэсний эв нэгдлийн орой дээр дангаар суусан Элбэгээ ерөнхийлөгч одоо бол хүссэн дуугаа дуртай нотоороо тоглуулах баг бүрэлдэхүүнтэй болсон. Тийм ч болохоор эртнээс зохиосон дуугаа сүүлийн жил гаруйн хугацаанд амжилттай дуулуулах болов. Авлигатай тэмцэх, шүүхийг шинэчлэх компанит ажлын хүрээнд сөрөг хүчин, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчөө намнах ажлыг хурдтай өрнүүлэв. Тэрний ачаар эрхэм нийтлэлч Элбэгээд өрсөлдөгч байхгүй гэдэг судалгааг гаргаж, бардам олон нийтэд цацаж сууна.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараа хамгийн эхэнд АТГ-ын даргын суудалд санаа тавьж ажлаа эхэлсэн нэгэн. Тухайн үед АТГ-ын үйл ажиллагаанд биш тус гарзын даргын асуудалд анхаараад байна гэдэг бяцхан хар төрөөд өнгөрч байсан ч өнөөдөр ямар учиртай байсан нь илэрхий болов. Учрыг нь эргээд нэг харах юм бол Н.Энхбаярыг зохиомол хэргээр замаасаа зайлуулахад нь тухайн үеийн дарга Ч.Сангарагчаа тохиромжгүй байсан аж. Н.Энхбаяр бол чи энэ хэргийг хүлээ гэхээр нь хүлцэнгүй за гээд хийгээгүй зүйлээ хүлээгээд авчихдаг тэнэг хүн биш. Биш ч болохоор ирэх сонгуулиас өмнө яг нөгөө сүрт сурталчилгааны дууныхаа клип дээр гардаг сүр хүчийг хувийн эрх ашигтаа нийцүүлэн үзүүлж эхэлсэн нь тэр. Элбэгдорж хоолойд тээглэсэн бүлхээ өөрийн итгэлтэй хүнээр түлхүүлэхийг бодсон байж таарна. Чухам ийм учраас Ерөнхий прокурор Д.Дорлигжав мэтийн өөрийн хүмүүсийг шаардлагатай газраа байрлуулах замаар Н.Энхбаярыг барьж хорих хэмжээний том симфони бүтсэн хэрэг. Энэ симфони сонгууль дөхсөн энэ өдрүүдэд эрхэм Ерөнхийлөгчийн чихэнд тун тааламжтай эгшиглэж байгаа бол эгэл ард түмний дунд хорслын болоод талцлын шуурга тарьчихсан байна. Харамсалтай нь ирэх сонгуулиар эзэн суух хүсэлдээ автаад эв нэгдлийг огоорчихож дээ, ерөнхийлөгч маань.
Сүүлд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болохын төлөөх сүрт сурталчилгаа буюу хорт төлөвлөгөөнийх нь үнэн мөнийн талаар Эдийн засгийн ухааны доктор, судлаач П.Бямбацэрэн нэлээд нухацтай дүгнэн хэлсэн байдаг юм. Тэрээр хэлэхдээ, “Ц.Элбэгдорж бас нэг хүнд сорилттой тулгарна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо өрсөлдөгч Н.Энхбаярын булхайг нээж байна гэсэн агуулгатай, өрсөлдөгчийгөө 10 гаруй зүйлээр буруутгасан мэдээллийг өөрийн гараар бэлтгэж ярилцлага хэлбэрийн товхимол болгож олон мянган хувь хэвлэж улс орон даяар тараасан. Тэр зүйлүүд нь өнгөрсөн дөрвөн жилд шалгагдах нь шалгагдаж үгүйсгэгдсээр байгаад дуусч байх шиг байна. Эндээс мань хүн өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаасан, үндэслэлгүй гүтгэлэг явуулж байж хууль бусаар Ерөнхийлөгч болсон гэдэг гэмт хэргийн шинж чанартай асуудалд ороогдох магадлал бий. За тэгээд ард түмний дийлэнх олонхийн итгэлийг даах гол өрсөлдөгчөө нийгмээс тусгаарлаж,торны цаана суулган хэлмэгдүүлсэн тухай асуудал, 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг энэ тэр гээд олон юм хөвөрнө дөө.Энэ бүхний эцэст Ц.Элбэгдорж л биш бол бусад нэр дэвшигчийн хэн нь ч гарсан яах вэ гэсэн хувилбар руу нийгмийн сэтгэл зүй хошуурч мэдэх юм.Хэцүү, үйл явц яаж ч эргэж болно. Тэгэхээр чамгүй хатуу сорилттой мань хүн тулгарч таарна. Би Ц.Элбэгдоржид дургүйдээ ингэж яриад байгаа юм биш. 2004 оны сонгуулийн дараа Ц.Элбэгдоржийг АНУ-аас ирээд гудамжинд явж байхад нь ном үзэж нүдээ нээгээд хэл устай болоод ирсэн түүнийг төрийн хэрэгт оролцуулах хэрэгтэй гэж бодож Ерөнхий сайд болгоё гэсэн санааг би сонин хэвлэлээр ил тод илэр¬хийлж байсан удаатай. Хувь хүнийх нь хувьд түүнийг хүндэт¬гэдэг.Харин одоо бол төрийн тэргүү¬нийх нь хувьд арай өөр өнцгөөс харж,өөрт нь сэрэмжлүүлэг болог гэж үүнийг хэлж байна” гэжээ. Хийвэл бүү ай гэдэг. Нэгэнт ийм “урт хар гар” гүйлгэчихсэн учраас энэ удаад Элбэгээ хүссэн хүсээгүй амаараа шороо үмхэж таарах нь. Ард түмнийхээ өмнө шившигээ тарьж байхаар арай дээр арга нь өөрөө саналаараа суудлаа өгч огцорвол хамаагүй дээр санагдах юм. Улс төрийн тогоонд олон жил чанагдаж, гадаад дотоодод галуу шувууны мах идсэн хүн энэ зэргийн буруутай үйлдлийнхээ төлөө, огцрох зэргийн улс төрийн ёс зүйтэй хандаж чадвал чадахаар. Даанч Элбэгдорж болохоор энүүхэндээ гэхэд тэгж чадахгүй л болов уу.
Эцсийн бөгөөд энгийн дүгнэлт товчхондоо ийм. Дэндүү эрт ялагдлаас айж, даанч хол явсан байгаа биз. Өдгөө Элбэгдоржийн симфони хуулиас дээгүүр хүчтэй эгшиглэж байна. Түүний хөгжимчид нот алдалгүй тоглох нь бүр ч сүртэй.
Н.Энхбаярын өмгөөлөгчид түүнийг хэлмэгдүүлснээс хойш ёстой гутлынхаа улыг салтал гүйж, түүнд холбогдох зохиомол хэргийн өө сэвийг андахгүй болтлоо судалсан гэхэд болно. Н.Энхбаярыг ялтан болгоход хүргэсэн гэх Өргөө зочид буудал нийслэлийн өмч, Улаанбаатар таймс сонин ч өдгөө ТВ5-ын гэгддэг сэтгүүлч Дагиймаагийн нэр дээр үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа нь олонд ил болчихсон. Одоо бол Н.Энхбаяр хэлмэгдсэн гэдэг нь нэгэнт хууль, эрх зүйн хүрээнд батлагдаад байгаа. Харамсалтай нь хуулийг Элбэгдоржтонгууд хянаж, зөв ч байсан буруу, буруу байсан ч зөв гэж дэнсэлж суугаа учраас, мөн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрч, Элбэгдоржийн сэнтий баталгаажаагүй учраас Н.Энхбаярын эрүүл мэнд, энэ улсын ирээдүйн баталгаа хоёр эмнэлэгт ч, шоронд ч, гудамжинд ч, хотод ч, хөдөөд ч өдрөөс өдөрт дордсоор байна. Сонгууль өнгөрч гэмээнэ Н.Энхбаяр ялтан бус хэлмэгдэгч гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөж цагаатгагдах нь гарцаагүй. Гэтэл 401 дүгээр хорих ангийн болон Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн эмч нар Н.Энхбаярын эрүүл мэнд хутганы ирэн дээр байгааг удаа дараа анхааруулж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлтээ танилцуулсан. Даанч сонгууль өнгөрөөгүй учраас Н.Энхбаярын хэлмэгдсэн нэр төр битгий хэл, хүндэрсэн эрүүл мэндийн төлөө эрх мэдэлтнүүдэд хөдлөхгүй шинжтэй. Хэрэв наана нь суллачихвал Ц.Элбэгдоржийн суудал ганхаж, иргэдийн санал хуваагдаж мэднэ гэсэн айдас Элбэгдоржтонгуудын зүрхэнд шар ус хуруулж байгаа бололтой. Айсан хүнд аргал хөдөлдөг гэдэг болохоор арга ч үгүй юм уу.
Уг нь Монгол Улсын хуульд Н.Энхбаяр ч, эрхэм Элбэгдорж ч захирагдах ёстой. Захирагдана гэдэг өөрөө шударга байхын нэр. Н.Энхбаярын тухайд хар дээр цагаанаар бичсэн хууль, холбогдох баримт нотолгоогоор буруугүй болох нь шударгаар баталгаажсан. Одоо шударгаар хүлээн зөвшөөрч, шударга шийдвэр гарах л үлдсэн. Харамсалтай нь хойшлогдож, хүлээгдсээр л байна. Хэн шударга байхыг уриалж, хэн шударга бай гэж ард түмэнд хэлсэн юм бэ. Шударга байх тухай хэн их ярина түүнд шударга бус үйлдэл их байдаг гэлцдэг. Хэрвээ тийм биш юм бол ерөнхийлөгч Элбэгдоржоо ард түмэн таниас гуйж байна, шударга бай л даа. Айгаагүй юм бол, амь нас нь хутганы ирэн дээр байгаа иргэнээ, ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж байсан ерөнхийлөгчөө, авлигын хэрэгт хилсээр хэлмэгдсэн нөхрөө цагаатгаж суллаачээ гэж хэлмээр байна. Миний худлаа гэдгийг нотлоод өг, харъя л даа. Н.Энхбаярт тулгасан хилс хэргээ буцаагаад иргэний амьдралд нь оруулчих. Яахав, цаадах чинь ерөнхийлөгчийн төлөө өөртэй тань өрсөлдье гэвэл өрсөлдчих. Тэгээд та ялалт байгуулаад, ярьдаг шигээ бас хийдэгт тань ард түмэн итгэдэг гэдгийг нотолчих. Даанч чадахгүй болов уу гэж эмээж байна. Өндөр ууланд төрсөн малчны хүү гэсэн та. Харамсалтай нь өндөр уул таньд ялагдах вий гэсэн дотуур айдас, арчигдах вий гэсэн аминчхан үзлийг л суулгасан мэт бодогдох боллоо.