МЗХ-ноос өнгөрсөн оны 04-р сараас санаачилан эхлүүлсэн “Паркаа аваръя” хөдөлгөөн цахим ертөнцийн хүрээндмаш идэвхтэй өрнөж, энэ хөдөлгөөндолон хүүхэд залуучууд, иргэд нэгдэж буйгаа өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан илэрхийлсээр байсан билээ. Түүнчлэн паркийн газраас хувь эзэмшдэг компаниудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болгож, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, тодорхой асуултуудад хариулт авч чадсан. Одоо хүртэл идэвхтэй явагдаж байгаа“Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн ямартай ч Л.Болдыг паркийг УБ хот мэдэлдээ авах хэрэгтэй, хүүхдүүдэд нь өгөх хэрэгтэй гэж хэлүүлж чадлаа.“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт Гадаад харилцааны сайд Л.Болд сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан ярилцлагандаа “Энэ бүхэн бол хүүхдүүдийн л өмч. Би бол энийг улс, хот мэдэлдээ аваасай л гэж бодож байгаа. Парк нь өөрөө яг л хүүхдийн байгууллага. Өнөөдөр хот өөрөө энийгээ цааш нь аваад л явах хэрэгтэй” гэдгийг онцолжээ. Дашрамд дурдахад, Бодийнхон газраа өгчихвөл би маргааш нь газраа өгнө гэдгийг “Мон Уран”ХХК-ы захирал асан, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан гэдгийг эргэн сануулъя.