Монгол нутаг дахь эрний балгасын туурьт малтлага хийсэн археологичид үйсэн дээр бичсэн номууд олсон тухайгаа мэдээллээ.
Энэхүү дурсгал нь цаас бий болохоос өмнө Монголчууд үйсэн дээр ном судраа бичиж үлдээж байсныг нотлох томоохон баримт төдийгүй номын агуулгаас түүхийн нэгэн үеийг тодруулах ховор боломжийг олгож байгаа юм. Үйсэн номууд хадгалагдаж байсан Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хар бух хэмээх эртний балгасыг 16-17-р зууны үед Монголчуудын үйсэн ном бүтээдэг нэгэн төв болохыг мөн тогтоожээ.
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн 1996 оноос Японы эрдэмтэдтэй хамтран монгол нутаг дахь эртний бичиг үсгийн дурсгалуудыг хайж илрүүлэх, судалж шинжлэх зорилготой “Бичээс” төслийг эхлүүлсэн билээ. Тус төслийн судалгааны багийнхан энэ зун дээрх ховор олдвороос гадна Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн хэмээх газраас эртний хятан бичигтэй гэрэлт хөшөөг шинээр олсон юм. Урьдчилсан судалгаанаас үзвэл энэ хөшөөг 1058 оны 8-р сарын 1-нд босгосон бөгөөд Монгол нутгаас олдож буй хятан бичигтэй тусгайлан босгосон гэрэлт хөшөө гэдгээрээ онцлог юм.
Хар бух балгасаас олдсон үйсэн номууд одоо Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд хадгалагдаж байна. Эрдэмтэд тэдгээрийг сэргээн засч бэхжүүлэхийн хамт судлаж тусгай ном гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Г.Жаргал
shuum.mn