Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дүүргийн хороодод шинээр томилогдсон Засаг дарга нарын чадвар, ажлын идэвхи багагүй үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс шинээр томилогдсон хороодын Засаг даргын чадавхийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын Газар , Удирдлагын академитай хамтран “Үр дүнгийн төлөө манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн энэ удаагийн сургалтад Баянгол, Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар хамрагдаж, Төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны ур чадвар, Төрийн албаны баримт бичгийн боловсруулалт, хөтлөлт, багийн удирдлага, багаар ажиллах, захиргааны процесс, Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны зохицуулалт, Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвүүдээр номын дуу сонслоо. 16 цагийн сургалтад хамрагдсан Баянгол, Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар сертефекатаа гардан авсан юм. Цаашид энэ сургалтад бусад дүүргийн хороодын Засаг дарга нар үргэлжлэн хамрагдана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.