Мөн тэрээр Монгол орон бол газар нутаг, байгалийн баялаг ихтэй орон. Харин Япон улсын хувьд техник, технологи өндөр хөгжсөн учраас хоёр орны онцлогт тохирсон хамтын ажиллагааг өргөжүүлж, уул уурхайн олборлолт, зам барилга гээд дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах боломж байна гэлээ. Түүнчлэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох, агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэхэд Япон улсын арга туршлагаас суралцах хэрэгтэйг дурдаад газрын тос боловсруулах үйлдвэр болон нисэх онгоцны буудал барихад тус улсаас зээл авахаар ярилцсан. Харин зээлээр хамтын ажиллагаагаа хязгаарлах бус хөрөнгө оруулалт хийх боломж байгаа талаар ч ярилцах болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.