logo
Монголын шилдэг эмч шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо

Монголын шилдэг эмч шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо

2013/04/01

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ны өдөр 3 дахь жилдээ зохион байгууллаа.

 

Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар оролцов.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны “Алтан чагнуур” дээд шагнал нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд цаг наргүй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр үр бүтээлтэй ажиллаж, амжилт, алдар хоёр нуугдмал байгаа эмч нараа алдаршуулан тодруулдаг нэр хүндтэй шагнал юм.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг уг шагналд нийслэлийн болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшсэн байна.

Энэхүү үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Дэмжигч байгуулагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, мэдээллийн ивээн тэтгэгчээр: 25 суваг телевиз, ETV, Шууд телевиз, Парламентын суваг, Хөдөлмөр сонин, www.emch.mn зэрэг байгууллагууд оролцов.

Нарийн мэргэжлийн төрлүүдээс шүүн хамгийн шилдэг 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эзнээр тодрууллаа.

1. “Дотор Судлал” төрөлд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн эмч Г.Оюунгэрэл

2. “Хүүхэд Судлал” төрөлд Хан-Уул нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Ж.Саранцэцэг

3. “Нүд судлал” төрөлд Орхон аймгийн БОЭТ-ийн нүдний кабинетийн эмч Н.Эрдэнэсувд

4. “Нүүр ам судлал” төрөлд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрүү нүүрний мэс заслын эмч Д.Цэрэндулам

5. “Эх барих эмэгтэйчүүд судлал” төрөлд Нийслэлийн 3-р амаржих газрын төрөх тасгийн эрхлэгч Э.Цовоо

6. “Мэдрэл Судлал” төрөлд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч Н.Дарьсүрэн

7. “Сэтгэцийн эмгэг” судлал төрөлд СЭМҮТ-ийн ерөнхий зөвлөх эмч, 4-р клиникийн эрхлэгч Н.Отгон

8. “Халдварт өвчин судлал” төрөлд ХӨСҮТ-ийн элэгний клиникийн их эмч М.Тунсаг

9. “Сумын эрүүл мэнд” төрөлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЭМТ-ийн эрхлэгч Э.Нинжбадам

10. “Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ судлал” төрөлд ЭХЭМҮТ-ийн мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээний эмч Ш.Энхтүвшин

11. “Дүрс оношилгоо судлал” төрөлд “Ачтан” клиникийн эмнэлгийн онош зүйн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Ц.Бадамсэд

12. “Арьс судлал” төрөлд АӨСҮТ –ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, их эмч Ш.Мягмаржав

13. “Яаралтай тусламж судлал” төрөлд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламж, арга зүйн төвийн зөвлөх эмч Ц.Ганбат

14. “Уламжлалт анагаах ухаан судлал” төрөлд Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпорацийн Эмнэлгийн эмчилгээний тасгийн эрхлэгч С.Оюунбилэг

15. “Нийгмийн эрүүл мэнд” төрөлд “Оргил Рашаан Сувилал” ТӨХК-ийн их эмч Н.Оюунчимэг




 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш