logo
Хилээр оруулахыг хориглосон бараа илрүүлжээ

Хилээр оруулахыг хориглосон бараа илрүүлжээ

2013/04/01
Хилчид Цагааннуурын боомтоор Монгол Улсаас ОХУ-д зорчихоор ирсэн 13-57 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээс нэг авдар буюу 300 кг өрөмдлөгийн дээж чулууг гаргах гэж байсныг илрүүлжээ. Мөн гуравдугаар сарын 5-ны өдөр  З5-45 БӨТ улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгсэлээс согтууруулах ундаа 68 литрийг, 42-06 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээс 46 литр согтууруулах ундааг нууцаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш