Бүгд найрамдах Чех улсын нийслэл Прага хотноо тус улсад суралцаж буй монгол оюутнуудын Анхдугаар хурал болж нийт суралцагч 100 гаруй оюутны төлөөлөл оролцсон байна.
Хуралд Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцож, Монгол–Чехийн худалдаа эдийн засгийн харилцаа, манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал, ажлын байрны боломж, мэргэжилтэй боловсон хүчний эрэлт, нийлүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн нь үр дүнтэй арга хэмжээ болжээ.
Хурлын явцад Чехэд суралцаж төгсөөд тус улсын нэр хүндтэй аж ахуйн нэгж болон Монгол Улсын “Оюу-Толгой” ХХК, “Юнител” группэд ажиллаж буй төгсөгч залуус цахим хаягаар холбогдож оюутнуудтай өөрийн туршлагаас хуваалцаж, цаашид “Чехэд суралцагч Монгол оюутан залуусын холбоо” байгуулах, Европын улс орнуудад суралцагч оюутан залуусын Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах ажлыг ажил хэрэг болгохоор ярилцсан байна.