logo
Зөөлөн толигор арьс эрчvvдийн хувьд  чухал зvйл биш ч . . .

Зөөлөн толигор арьс эрчvvдийн хувьд чухал зvйл биш ч . . .

2013/04/02
Анагаахын хувьд болон гоо сайхны талаас санхvvгийн хувьд гаргах зардлаараа эрчvvд эмэгтэйчvvд уралдахад бvсгvйчvvд бусад бvх талбарт тvрvvлдэг бол эрчvvд харин арьсны гоо сайхны хувьд бага зардал гаргадгаараа ялалт байгуулдаг. Зөөлөн толигор арьс эрчvvдийн хувьд тийм ч чухал зvйл биш болохоор бvсгvйчvvдтэй адил мөнхийн гоо сайхны хойноос хөөцөлдөж хамаг цаг, мөнгөө vрдэггvй.
Үнэндээ эрчvvд арьсандаа бага анхаарал тавьдаг, хатуу ширvvн арьстайдаа тэгтэл гутардаггvй ч харин vрчлээ, батга, сайр, янз бvрийн ур зэрэгт тэд эмэгтэй хvнтэй яг адилхан санаа зовж байдаг. Энд хэлсэн бvх асуудал яс, булчин, зvрх судасны системийн хажууд бол тун хурдан арилж болох “яльгvй” зvйлvvд юм.

Жирийн хvмvvс арьс бол өнгөн давхраа буюу зvгээр л гадаргуу гэж боддог. Арьсыг бvрдvvлдэг дээд талын 2 давхаргын хамгийн гадна талынх нь эпидермисийн vе буюу таны бие, гадаад ертөнц хоёрын яг зааг юм. Эпидермисийн гол vvрэг нь хамгаалах бөгөөд алга, хөлийн уланд 1.5 мм, нvvрэн дээр мм-ийг хэдэн арав хуваасны нэг, харин нvдний зовхинд 0.1 мм зузаантай байна. Эпидермис нь тvvнийг бvтээн бvрэлдvvлэгч амьд махбодуудаас бvрдэнэ.

Үс, хумсыг бvрэлдvvлэгч кератин хэмээх бvдvvн уургаар дvvрсэн торлог /амьд махбод/ нь дотроос гадагш тvрэн гарч ирээд хатан vхжиж, шамшийж гадаргуу болон тогтоно. Гадаад ертөнцтэй харилцах харилцаа нь эдгээр торлогийг байнга устгаж байдаг. Хэдий гадаад ертөнцөөс хамгаалсан байлаа ч эдгээр нь тодорхой хугацааны дараа заавал нvvрнээс арчигдан устдаг байна. Хэвийн арьсанд эдгээр торлог 4-6 долоо хоног л тогтоно. Эпидермис нь ямар ч мэдрэлийн эд эс, цусны судлыг агуулдаггvй. Эпидермисийн уг сууринаас бусад бvх хэсэг нь бvхэлдээ vхмэл эд гэсэн vг юм. Үс, хөлс, арьсны тос зэрэг нь эпидермисийг нэвт гарч байдаг.
Эпидермис дээр болон тvvний дотор нь болж буй бvх зvйл цаг зуурын л vзэгдэл юм. Гэмтэл, тvлэгдэл, шарх нь ямар ч сорви vлдээхгvй. Арьсны өвчин ямар ч сорви, ул мөр vлдээхгvй, эмчийн авч хаясан батга, яр, ур ч дахин эргэж гарч ирдэггvй.
Эпидермисийн доорх буюу арьсыг бvрдvvлэгч хоёр дахь vе бол дерма гэдэг эпидермисээс даруй 20-40 дахин зузаан vе юм. Энд булчирхайнууд оршиж, vс ургаж, цусны баялаг олон судал гvйж байдаг. Дермыг бvрдvvлэгч гол зvйл нь шөрмөс, бvлхийг бvрдvvлэгч коллаген хэмээх ширхэгт уураг юм. Коллаген нь биеийн бvтцийн ихэнх хэсгийг хооронд нь холбож эд эрхтэн хоорондын зайг нь дvvргэж байдаг учраас холбогч эдийн vvрэгтэй. Энэхvv холбогч эд нь уян, дуулгавартай, зөөлөн бамбагар байдаг ч хөгшрөлт, янз бvрийн гэмтэл, бэртэл, нарны туяа зэрэг нь тvvнийг агшаан жижигрvvлж хэмжээг нь багасгана. Тvvний гэмтэл бэртэл нь зохих нөлөөгөө vзvvлж муу vр дагавар vлдээнэ. Эпидермист зориулсан тос, эмчилгээний зvйлvvд нь дермад тохирдоггvй.

Ариун цэвэр ба арьс
Одоогоор эрдэмтдийн тайлж чадаагvй байгаа нэгэн оньсого бол дорнын ард тvмнvvд vнэр багатай байдаг явдал. Тиймээс ч тэд цагаан арьстнуудаас муухай vнэр хvчтэй ханхалдаг гэж vзсээр ирсэн. Харин цагаан арьстнууд бол усны хоолой ашиглан усыг бvх нийтээрээ хэрэглэдэг болсон 19-р зууны дунд vе хvртэл vvнд огтхон ч анхаарал тавьдаггvй байжээ. Ингэж соёлжсон тэр 19-р зуунд ч хvмvvс гар, нvvрнийхээ ариун цэвэрт анхаардаг ч биеэ бол барагтай савандаж угаадаггvй л байж.

Эрvvл мэндийн тухайд бол vзэл бодол, амьдрал хоёр хөтлөлцөж явдаг. Зуун жилийн өмнө усанд орно гэдэг тун ч хvнд асуудал байлаа. Тvлээ бэлтгэж, задгай гал дээр ус халаагаад тvvнийг төмөр саванд юvлж бэлтгэнэ. Энэ нь тун залхмаар ярвигтай ажил байсан тул хэрвээ гэрт нь олон зарц байдаггvй л бол нэг л бэлтгэсэн усандаа ээлжлэн ордог байсан гэнэ.

Барууны эмч нар бvр 19-р зууны сvvл хvртэл онгоцонд /ваннанд/ усанд орох нь эрvvл мэндэд хортой гэж vздэг байж. Зөвхөн баян хvмvvс л ойр ойрхон усанд орох бололцоотой байв. Харин эмч нар энэ бол баячуудын илvvдээ гарсан мөнгө, эрvvл мэндэд ямар ч хэрэггvй хоосон тансаглал гэж vзсээр байв. Гэтэл өнөөдөр америкчууд өдөр болгон усанд ордог. Чухам яагаад ингэж удаан тvvх ярив гэвэл ингэж олон дахин угаахад “тэсч байгаа” нь арьсны бэт бэхийг харуулж байгаа юм.
Угаалга гэдэг эр хvний эрvvл мэндэд тийм ч онцгой ач холбогдолтой зvйл бас биш юм. Бохирдсон хэсгийг ширvvн савангаар дахин дахин угааснаар эр хvн сэтгэл булаам сайхан болохгvй бөгөөд харин ч саван бохироос илvv арьсыг хордуулдаг.

Онгоцонд яаж усанд ордог вэ?

Өдөр бvр халуун устай онгоцонд сууж эсвэл шvршvvрт орохдоо эрчvvд аймшигтай хатуу бие угаагчаар арьсаа улайтал vрдэг ч vр дагаврын нь талаар хэзээ ч боддоггvй. Гэхдээ vvнийг уншаад ариун цэврийг сахихаа боль гэсэн vг огт биш. Эмч, эрvvл ахуйч нарын зөвлөгөөг дагаарай л гэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл байж болшгvй муухай vнэртэй явахгvйн тулд суга, хөлийн ул, өсгий, цавь салтаагаа савандаж угаагаарай. Харин биеийн бусад хэсгийг шvлтлэг орсон савангаар савандах хэрэг огт байхгvй. Тэгээд ч халуун онгоц, шvршvvрт хэт удаан усанд орохоос зайлсхий. Уснаас гараад арьсаа vрж арчилгvй зөөлөн алчуураар дарж усыг нь аваад агаарт хатаагаарай.

Бvсгvйчvvд усанд орсны дараа биеийн тос, шингэн хэрэглэдэг. Хэдийгээр энэ нь эрчvvдэд зохихгvй мэт санагдаж болох ч уг нь бvсгvйчvvдийн энэ арга тун зөв гэдгийг ойлгож биеэ ингэж арчлах нь зөв. Учир нь нас ахих тусам л арьс хуурайшиж элдэв харшил загатнаанд амархан өртөмтгий болдог. 60 настай эрэгтэй хvн долоо хоногт нэг юм уу хоёр удаа л биеэ дээр хэлсэн газруудад савандаж угааж болно.
Бид хvvхдvvдээ дандаа усанд оруулдаг. Усанд оруулах бvртээ саван хэрэглэх гэх хэрэггvй юм шvv. Хvvхдийн арьс нэн эмзэг зөөлөн бөгөөд 8 нас хvртлээ тосны булчирай идэвхждэггvй учир арьсны тос гэж байдаггvй. Тиймээс хvvхдээ 6 сартайгаас нь эхлэн долоо хоногт нэг удаа л савандаж угаагаад харин бусад vед нь зvгээр цэвэр усаар угааж байхад л болно.

 Б.Нарангал
Венера сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш